Салбарын статистик
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201
ҮЙЛ ЯВДАЛ
2022.09.21
We Think Digital - Бид Цахим Иргэд төсөл нь 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвүүдийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэд, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн.

ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ. Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд Тус тэмцээнийг Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд ням гарагт тодорно.

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна. Энэ жил манай улсаас БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал, доктор Б.Амарсанаа, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал Д.Одгэрэл нар болон салбарын төлөөлөл бүхий нийт 12 хүн БНТУ улсыг зорин тус чуулга уулзалтад оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт торгоны зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өрнүүлэх уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийтээс болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв. Түүнчлэн ирэх жил тус чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулах эрхийг манай улсын баг бүрэлдэхүүн албан ёсоор хүлээн авч улс орноо сурталчилж, танилцуулгаа амжилттай хүргэлээ. Ирэх жилийн ASPA 27 чуулга уулзалт Монгол улсад найм дугаар сард зохион байгуулагдахаар товлогдлоо.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012