Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  аймаг нийслэлийн засаг дарга нартай “Цахимаар нэн тэргүүнд” гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт /2025.01.15/-нд Төрийн ордонд боллоо.

Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  аймаг нийслэлийн засаг дарга нартай  “Цахимаар нэн тэргүүнд”  гэрээг зурлаа.

Тэрээр: 2026 онд бид нэлээн амбицтай зорилгыг тавьж байна. Иймээс аймаг нийслэлийн   засаг дарга нартай хийх гэрээгээ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хувьд 2026 Монгол Улсын  Засгийн газрын  “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030”  буюу  Монгол Улсыг  хөгжүүлэх таван жилийн  хөгжлийн хөтөлбөрийн  чиглэл болоод  Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө түүнчлэн  “Цахимаар нэн тэргүүнд” буюу “Digital first”  бодлогын зөвлөмжийн хүрээнд ажлаа зангидан хийхээр төлөвлөж байгаагаас гадна   гэрээндээ олон улсын  цахим хөгжлийн индексийн  үндсэн шалгууруудыг тусган ажиллаж байгаагаараа онцлог байна гэлээ.

“Цахимаар нэн тэргүүнд”  гэрээнд нийслэл болоод 21 аймгийн  онцлогт тааруулсан бодит ажлуудыг тусгагдаад байна. Дээрх гэрээ нь үнсдэн долоон бүлэгт хуваагдаж байна.

  1.  Цахим хөгжил, мэдээлэл технологийг хөгжүүлэх дэд бүтцийн ажлууд болон хөрөнгө оруулалт
  2. “Цахим аймаг” харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын бодлогын хэрэгжүүлэлтийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  3. Төрийн цахим үйлчилгээ түүний дэд бүтцийг шинэ шатанд гаргах
  4. Төрийн албан хаагч, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх буюу соён гэгээрүүлж сурталчлан таниулахтай холбоотой ажлууд
  5. Аймаг орон нутгийн засаг захиргаанаас үзүүлэх төрийн үйл ажиллагааны дэмжлэг
  6. Төр хувийн хэвшил, олон улсын донор байгууллагуудын хамтын ажиллагаа
  7. МУ -ын хэмжээнд   аж ахуй нэгж байгууллага, иргэдийн цахим аюулгүй байдал буюу том зургаараа  кибер аюулгүй байдлын асуудлыг гэрээндээ нарийвчлан тусгалаа.

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны  яам болон аймаг, нийслэлийн засаг дарга нартай  хамтран ажиллах “Цахимаар нэн тэргүүнд” гэрээ нь  тухайн аймгийн онцлогт тохирсон бодит ажлуудтай   үр дүнтэй гэрээ болно гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  онцоллоо.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ