Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо

2021.08.31

Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 09-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны ээлжит Бүрэн эрхт төлөөлөгчдийн 27 дахь Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын үеэр дараагийн 4 жилд Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирлаар Япон улсын Масахико Метоки гишүүн орнуудын 102 саналаар, дэд захирлаар Словени Улсын Маржан Освалд гишүүн орнуудын 86 саналаар тус тус сонгогдов. Ноён Метоки сонгогдсоныхоо дараа “Би ДШХ-ны бүх гишүүн орнуудын дуу хоолой бүрийг анхааралтай сонсож ажиллах болно гэдгээ дахин амлаж байна” гэж хэлэв. Ноён Освалд сонгогдсоныхоо дараа “Хариуцлага, ил тод байдал, бизнесийн ёс зүйн төлөө тэмцэнэ” гэж амласан. Уг Их хурлын үеэр ДШХ-ны Захиргааны зөвлөл болон Шуудангийн ашиглалтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт явагдаж, дараах орнууд ирэх 4 жилд ажиллах юм. Захиргааны зөвлөлд сонгогдсон 41 улсууд: Америкийн бүс: Аргентин, Чили, Канад, Куба, Уругвай, АНУ, Перу, Парагвай; Зүүн Европ ба Хойд Ази: Беларус, Босни ба Герцеговина, Гүрж, Казахстан, ОХУ; Баруун Европ: Бельги, Франц, Герман, Испани, Швейцарь, Их Британи; Өмнөд Ази ба Далайн орнууд: Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Иордан, Малайз, Оман, Катар, Саудын Араб, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират; Африк: Алжир, Камерун, Египет, Гана, Кени, Мадагаскар, Мали, Нигери, Танзани, Тунис, Замби. Шуудангийн ашиглалтын зөвлөлд сонгогдсон 48 улсууд: Америкийн бүс: Аргентин, Барбадос, Бразил, Канад, Чили, Колумби, Уругвай, АНУ; Зүүн Европ ба Хойд Ази: Болгар, Гүрж, Казахстан, Польш, Румын, ОХУ; Баруун Европ: Австри, Бельги, Герман, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Испани, Швед, Швейцарь, Турк, Их Британи; Өмнөд Ази, Далайн орнууд: Австрали, БНХАУ, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Саудын Араб, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам; Африк: Алжир, Буркина Фасо, Камерун, Египет, Кени, Мадагаскар, Марокко, Нигери, Сенегал, Танзани, Тунис.

Other news

Ухаалаг Засаг-2 төслийг хэрэгжүүлэхэд  Дэлхийн банктай хамтарна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал практик хөгжлийн менежер ноён Махеш Уттамчандани тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.02.14/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсад зочилж, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжсэнд баяр хүргэн, Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх Ухаалаг засаг-2 төслийг эхлүүлэхээр болсонд талархаж буйгаа илэрхийллээ. Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд цахим шилжилт хийх орчныг бүрдүүлэх, цахим шилжилтийн дэд бүтцийг сайжруулах, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлыг төлөвлөн, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд : Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Сансрын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Сансар судлалыг хөгжүүлэхэд хийгдэж байгаа ажлууд, тулгамдсан асуудлууд, зөвлөлийн гишүүн байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт мөн сансар судлалын салбартаа шинээр хэрэгжүүлж эхэлсэн болон хэрэгжүүлэх боломжтой ажлууд гэсэн шинэ сэдвүүдийг хэлэлцүүллээ.