Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртжээ

Монгол Улсын хэмжээнд өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртжээ. Цахим дээрэлхэлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь доромжлол, гүтгэлэг гэддгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд дурдсан байна. Энэ нь залуусын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өсвөр үе, залуучуудад тулгарч буй цахим дээрэлхэлт, цахим орчны эрсдэлүүдтэй холбоотой асуудлыг хөндөж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэх зорилгоор “Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.02/ зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд төр, иргэний нийгэм, боловсрол, технологийн салбарын төлөөлөл болон залуучууд оролцож өсвөр үе, залуучуудын цахим аюулгүй байдлыг хангах, илүү хүртээмжтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, стратегийн талаар санал солилцсон юм.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хүртээмжтэй хөгжил дэвшлийн чухал ач холбогдлыг онцлоод, “Цахим шилжилт нь хүн төвтэй, хүртээмжтэй, аюулгүй байх шаардлагатай. Энэхүү дижитал эрин зуунд бид өсвөр үе, залуусын аюулгүй байдлыг хэрхэвч мартаж болохгүй. Монгол Улсад залуучуудад ээлтэй, аюулгүй дижитал ирээдүйг бүтээж, цахим дээрэлхэлтийг арилгахын тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр залуучууд, төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншүүдтэйгээ тууштай хамтран ажиллах болно.

ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Пүрэвням

ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Пүрэвням: Цахим орчин хүүхдүүдэд сурч хөгжих шинэ боломжуудыг олгож байгаа ч, кибер аюул занал, цахим дарамт, худал мэдээлэл, цахим залилан зэрэгт өртөх эрсдэлүүдийг нэмэгдүүлж байна. Иймд залуучууд зөвхөн “хэрэглэгч” байхаас гадна, хариуцлагатай, ухамсартай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүнд зөвхөн Засгийн газраас гадна эцэг эх, боловсролын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, технологийн компаниуд, олон улсын байгууллагууд зэрэг олон талт оролцогчдын олон нийтийн цахим ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх санал санаачилга, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой.

Интернэт орчныг аюулгүй болгох нь зөвхөн технологийн асуудал биш, соёл, боловсрол, бодлого, хамтын ажиллагааны асуудал юм. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг батлуулаад байна.

Other news

Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг

ҮЙЛ ЯВДАЛ Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг 2022.11.17 Тиймээс төрийн мэдээлэл

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ