Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана

2022.01.09

ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ.

Other news

Ц.Баатархүү: Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 200 гаруй шинжлэх ухааны болон мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус олон улсын хурлыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулж, виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс  Азийг тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэдгийг онцлов. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцах үр дүнтэй уулзалт болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа. Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд, Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд: Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна. Монгол Улсад “TECHWEEK 2025” буюу технологийн 7 хоногийг 2025 оны 09 сарын 19 өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Үр дүнгээ нэгтгэн дүгнэсэн  “ICT Forum 2025”  2025 оны 09 дүгээр сарын 26 өдөр болох юм. Тус форум нь “Digital First” уриан дор зохион байгуулагдах ба Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хамтдаа зөвшилцөх зорилготой. TECHWEEK 2025 арга хэмжээг угтан Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсийг анх удаа байгуулах шийдвэрийг ийнхүү  гаргалаа. Монгол Улсын Их хурал 2024 оны 6 дугаар сарын 5 өдөр анх удаа “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батласан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь хуулийн 11.1-д заасан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд урьж байна

ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд: Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана. Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү. URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfB_8x6bLYlgkKu91yDca2l_CUXGScn-50QnFkovOf7vffzPA/viewform?usp=header “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна. Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно. Ажлын хэсэгт оролцох шалгуур: Эх сурвалж: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын 103 тоот. Экосистем хариуцсан ахлах менежер Б.Анарцэцэг, anartsetseg@itpark.mn . Утас: 11-327123, 72727123