Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1YS-8kra6L4_JzVNtOiQjpQ0AXgR3-Q5U/view?usp=sharing
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 103 тоот өрөөнд биечлэн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- НДШ-ийн лавлагаа /2022-2024/
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
- Ажил горилох тухай захидал
- Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
- Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.