Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд танилцуулна

Эртний Грекийн домогт оюун ухаант машин гэдэг ойлголт гарч ирж, 1956 онд судалгааны салбар болон хөгжиж ирсэн хиймэл оюун (AI) нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөдөр урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо. 

Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн Засгийн газрууд түүний үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхлэв. 

2017 онд БНХАУ, Канад, АНЭУ, Франц зэрэг дөрвөн улс хиймэл оюуны стратегиа дэлхий дахинд анхлан зарлаж байсан бол өдгөө 77 улс стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудалд чиглүүлэх бодлогоо боловсруулсан талаар Oxford Insight байгууллагын 2024 онд гаргасан тайланд дурджээ. 

2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд “Хиймэл оюуны Засаглал” эрчимтэй хөгжиж буйг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо. 

Харин Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн. Гэхдээ олон улсад алсын хараагүй орны тоонд орж буй. 

Хиймэл оюуны алсын харааг тодорхойлох нь зөвхөн технологийн хөгжлийг бус үндэсний тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдал, улс орны дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байр суурь эзлэх гол хүчин зүйл болох юм. 

Иймд Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.  

Хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх анхдугаар чуулган 2025 оны 02-р сарын 13-нд Төрийн ордонд болно. 

Тус чуулганд оролцож, хиймэл оюуны үндэсний стратегид өөрийн хувь нэмрээ оруулах бол та доорх QR -р бүртгүүлнэ үү. 

Other news

Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа

“Дижитал Алматы-2024” арга хэмжээний хүрээнд (2024.02.02) өдөр Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ