Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2022.11.29

Кюүшүгийн Технологийн Институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ Монголчууд бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага юм.

Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани нарын гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголын оюутнууд болон судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байна.

Мөн Монгол Улсын Ondo Space компани, Япон Улсын Кюшүгийн Технологийн Институт хоорондын хамтын ажиллагаа нь манай орныг сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинэ төвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Тус 2 байгууллагын хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж, тун удахгүй олон арван cubesat хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж, дэлхийг бүрхсэн хиймэл дагуулын сүлжээг үүсгэж, дэлхийн өнцөг булан бүрд үйлчилгээгээ хүргэх их зорилгод амжилт хүсье!

ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог.

Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Other news

“Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Радио долгионы тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийг тодорхойлж, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусгах нэмэлт, өөрчлөлтийг радио давтамж эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчид оролцож, фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт холбоо тэр дундаа 5G технологи болон хиймэл дагуулын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн төлөвлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусган, нэмэлт өөрчлөлтийг ЦХХХ-ны сайдын тушаалаар батална.

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ 5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана 2022.02.25 Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. 5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл Узбекистан улсад зохион байгуулагдаж буй “Нийтийн албаны форум-2025”-д оролцож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Нийтийн албаны форум 2025” Узбекистан Улсын Самарканд хотноо /2025.06.23-25/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус форумд Монгол Улсаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой ирээдүйд чиглэсэн нийтийн албаны шинэчлэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцон, өөрийн орны туршлага, бодлого, ололт амжилтаас хуваалцлаа. Дэлхийн 100 гаруй орны 400 гаруй өндөр түвшний төлөөлөгчийг нэгтгэсэн тус форум Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг хангахад төрийн үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг онцлохын зэрэгцээ цахим засаглал, инновац, өгөгдөлд суурилсан шийдэл, хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээний шинэчлэлд ашиглах шинэ чиг хандлагыг танилцуулж, олон улсын туршлага солилцох чухал индэр боллоо. “Хэнийг ч орхигдуулахгүй” уриан дор хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд цахим шилжилт, дижитал үйлчилгээ, технологийн хөгжил нь улс орнуудын зүгээс онцгой ач холбогдол өгч буй гол чиглэлүүдийн нэг хэмээн онцолж байна. Форумын хүрээнд “Самаркандын сайд нарын тунхаглал” батлагдаж, дараах 7 чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг тодорхойлсон. Үүнд: 1.Цахим засаглал 2.Өгөгдөлд суурилсан шийдвэр 3.Хиймэл оюун ухаан 4.Кибер аюулгүй байдал 5.Олон талт түншлэл 6.Иргэн төвтэй үйлчилгээ 7.Төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах НҮБ-ын Нийтийн Албаны Форум 2025 нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, дижитал шинэчлэлд суурилсан хөгжлийг хэрхэн хурдасгах талаар олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн, 2030 он хүртэлх зорилтод үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн арга хэмжээ болов.