Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Other news

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ “Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа 2022.10.22 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна. Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм. ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Mobile World Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компаниудтай хамтрах тохиролцоонд хүрлээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс”-т төр, хувийн хэвшлийнхэн амжилттай оролцож байна. И-Монгол академийнхан өнөөдрийн байдлаар 200 орчим гадны оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн хэвшлээс CallPro болон LIME компани Вьетнам улсын хоёр дахь том оператор болох MobiFone компанитай B2B болон B2C шийдлүүдээрээ хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн LIME DENT Wireless компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан хэрэглэгчиддээ дэлхийн 189 улсад мобайл дата ашиглах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Төр, хувийн хэвшил хамтран оролцож буй Mobile world congress үргэлжилж байна.

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.