Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

2022.10.21

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ. Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм.

Other news

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлд МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана 2022.01.17 Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн байгууллагын дуу хоолойг уг асуудалд тусгах зорилгоор ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр /2023.01.17/ Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаа. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн ур чадвар байхгүйгээс 93 хувь нь хүүхдээ цахим дарамтад өртөж байсан талаар дурджээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн. Үүнээс ихэвчлэн залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд дийлэнх хэсгийг эзэлж байна.Иймд цахим орчин дахь зохицуулалтгүй контентын урсгалаас хүний эрхийн зөрчилтэй агуулгыг олон улсын жишигт нийцүүлэн хуулийн хүрээнд ялгах, хариу арга хэмжээ авах орчныг бүрдүүлэх шаардлагатай юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа. Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа. Эстони Улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало манай улсын цахим шилжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийллээ.

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг 2021.08.26 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ