Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

2021.08.26

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ.

Other news

Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд БНХАУ -д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд найман төрлийн баримт бичиг байгууллаа. Тодруулбал, “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын  тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Улмаар харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг санхүүжүүлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны салбар байгууллага болох “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК хэрэгжүүлэх юм. Жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

“Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ”

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байдалтай байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд 74 багт, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ, Монгол орны алслагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Монгол Улс 2027 онд “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.   Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжлэх үү эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдвэрлэх үү гэдэг асуултыг Мобиком корпорацийн зүгээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм. Ц.Баатархүү сайдын хувьд Монгол Улс 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр, “Бүх нийтийн үүргийн сан”-ийн журмыг олон талын оролцоотойгоор шинэчлэх ажил хийгдэж байгаа, цаашид сангийн санхүүжилт, түүний зарцуулалтыг оновчтой болгох ажил хийгдэнэ гэдгийг онцлов. Мобиком корпорацийн зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажил хүсэлтэй буйгаа уламжиллаа. Уулзалтын төгсгөлд, талууд дроны туршилтын бүс байгуулах, монгол инженерүүдийг зайнаас Япон улсад ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой хэмжээнд урамшуулал олгодог болох талаар санал солилцлоо.

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Цахим аймаг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын суурь болох төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ. Тус сургалтад ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний газрын дарга П.Батбаатар нар оролцож мэдээлэл өглөө. ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж буй сургалтад 250 гаруй төрийн албан хаагч оролцлоо.