Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

2022.09.16

Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.

Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчидтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал: Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бийг танилцуулсан юм.
ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.
 

Other news

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна 2022.10.07 Удирдлагын академиас зохион байгуулж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилго бүхий танхимын сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны албан хаагчид хамрагдаж байна. Сургалтын агуулга: Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хоорондын уялдаа; зорилго, зорилт хоорондын уялдаа. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд “Алсын хараа-2050”, “Хүний хөгжил”, “Засаглал”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ”Эдийн засаг” чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.Сургалт 2022 оны 10 сарын 07, 08-нд хоёр өдөр үргэлжилнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд урьж байна

ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд: Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана. Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү. URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfB_8x6bLYlgkKu91yDca2l_CUXGScn-50QnFkovOf7vffzPA/viewform?usp=header “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна. Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно. Ажлын хэсэгт оролцох шалгуур: Хэрэв асуух, тодруулах зүйл байвал бидэнтэй anartsetseg@itpark.mn и-мэйлээр чөлөөтэй холбогдоно уу.

Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэдээлэл ил боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. 2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна. 3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03%-тай байсан бол 47.3%, яамд дунджаар 66.09%-тай байсан бол 71.56% болж тус тус өссөн байна. 4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон. 5. 2023 оны 3.27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.