Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

2022.09.08

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, бодлого үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийн зөвлөмж өгч ажиллалаа.

ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Other news

ЦХИХХ-ны сайд Э. Батшугар: Монгол улс Дижитал эдийн засгийн хүрээгээ тэлснээр дан ганц уул уурхай бус оюун ухааны экспорт хийх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т гарын үсэг зурлаа. Бүгд Найрамдах Тажикистан Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода гарын үсэг зурсан юм. Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол Академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гэрчилгээжүүлэх төвүүд, төрийн үйлчилгээ болон цахим хөтөлбөр хөгжүүлэлт, Улсын төсөвт хувьцаат компани хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд манай улсын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнд хамаарах системүүдийг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж, нийлүүлэлт хийх боломжтой болох юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.

Судалгааны ажилд холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах судалгааг хийхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр 2012 онд Япон Улс, 2014 онд Бүгд Найрамдах Франц Улсаас зөвлөх үйлчилгээ авч байсан. Мөн 2022 онд ЦХХХЯ-наас Шинжлэх Ухааны Академи болон Шинжлэх Ухаан Технологийн Их ургуулийн Мэдээлэл, холбооны судалгаа хөгжлийн төвтэй хамтран, “Харилцаа холбооны хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник эдийн засгийн урьдчилсан судалгаа”-г хийсэн. Иймд дээрх судалгаанд үндэслэн Үндэсний хиймэл дагуул төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Сансрын холбооны тоон хиймэл дагуулын шаардлагын дагуу шинэчлэн боловсруулах судалгааны ажилд ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.