Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ: Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян, цагаан туузтан хөдөлгөөнд нэгдэж байна

2022.11.30

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр), 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд 16 хоногийн хугацаанд үргэлжлэн зохион байгуулагддаг.

Энэ жилийн аяны гол зорилго нь ЖСХ-ийн асуудлыг чухалчлан анхаарах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор олон нийтийг татан оролцуулах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд илүү чиглэх юм. Мөн “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла”, “Эрхэм бүхнээ нандигная” уриаг үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн хэрэглэхэд чиглэж байна.

Other news

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа. Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар БНЭУ-аас  Монгол Улсад суугаа  элчин сайд  Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар БНЭУ-аас  Монгол Улсад суугаа  элчин сайд  Атул Малхари Готсурветыг хүлээн авч уулзлаа Манай хоёр улс мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт урт хугацааны бат бөх хамтын ажиллагааны түүхтэй. Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбар ДНБ-ийх нь 9.3%-ийг бүрдүүлж, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг хангаж байна. Иймд Монгол Улсын аутсорсингийн чадавхыг хөгжүүлэх, Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд аутсорсингийг өргөжүүлэх чиглэлээр Энэтхэг  улсын туршлагаас суралцах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар илэрхийллээ. Түүнчлэн Ухаалаг хот, интернэтэд холбогдсон зүйлс (IoT), их өгөгдөл, хиймэл оюун ухаан, замын хөдөлгөөний удирдлага зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх,  Цахим хөгжилтэй холбоотой салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахад бид баяртай байх болно гэлээ . Ноён Атул Малхари Готсурве: Энэтхэг Улсад “Атал Бихари Важпай Шилдэг Төв” нэртэй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон аутсорсингийн чиглэлээр мэргэшсэн коллеж байгуулагдаж байна. Энэхүү коллеж нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Баянгол дүүрэгт баригдаж буй бөгөөд нийт 20 сая ам.долларын өртөг бүхий төсөл юм. Ирэх оны дунд үед бүрэн ашиглалтад орж, 800 орчим монгол оюутанд хиймэл оюун ухаан, машин сургалт, програмчлал, бизнесийн процесс аутсорсинг зэрэг чиглэлээр дэвшилтэт IT сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн дижитал дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “DigiLocker” буюу дижитал баримт хадгалах системийг нэвтрүүлэх боломжийг судалж байна. Иргэдийн үнэмлэх, жолооны үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтыг цахим хэлбэрээр хадгалах боломжтой уг систем нь төрийн байгууллагуудтай холбогдон ажилладаг тул тухайн баримт бичгийг биечлэн авч явах шаардлагагүй болно. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр 200 хүртэлх хүн богино хугацааны (1 долоо хоногоос 6 сар хүртэл) сургалтад хамрагдах боломжтой.  AI, мэдээллийн технологи, програмчлал, англи хэл, нягтлан бодох бүртгэл зэрэг нийт 300 гаруй сургалтын чиглэлээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаа онцоллоо. Кибер аюулгүй байдлын чиглэлээр хоёр улсын компьютерийн яаралтай тусламжийн багуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийг мөн судалж байна гэлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Аутсорсингийн чадавхыг бий болгоход Энэтхэг улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Монгол – Энэтхэг хоёр улс стратегийн түнш харилцаатайгаас гадна оюун санааны хувьд хөрш улсууд гэдгийг онцлов.  ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Энэтхэг улс дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэлд онцгой байр суурь эзэлдэг. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулахаар төлөвлөж, хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт зэрэг нийт 16 чиглэлээр залуучуудыг бэлтгэх, аутсорсингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсад аутсорсингийн чадавхыг бий болгох цаашлаад бүс нутагт болон дэлхийн хэмжээнд мэдээллийн технологийн аутсорсингийг хийх боломжийг нэмэгдүүлэх туршлага судлах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.  Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве: Монгол болон Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйг дурдаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харилцан туршлага хуваалцах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ, Энэтхэг улс  ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэргэд 10 давхар мэдээллийн технологи, аутсорсингийн төв барьж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэдгийг дурдлаа. Түүнчлэн Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төв нээсэн. Тус сургалтын төвд жил бүр Энэтхэг багш нар хүрэлцэн ирж, ажиллаж байгаа гэдгийг онцлов.  Талууд Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд сургах, хоёр улсын мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд санал солилцов.  Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбарын орлого нь ДНБ-ний 9.3 хувьтай тэнцдэг, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг тогтмол хангадаг.