Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

2022.04.07

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт орлоо. Эстони улс нь дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Тус улсын “Цахим Засаглал”-ын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг ажээ. Тус байгууллагын зохион байгуулдаг сургалт, семинарт дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 6800 гаруй оролцогчид хамрагддаг гэсэн судалгаа бий.

Ноён Ханнес Асток Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн удирдлага болон алба хаагчдад сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эстони улсын “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт  2019 оны арванхоёрдугаар сарын 04-нд “e-Mongolia” системийн ерөнхий санааг гаргаж, тус системийг хөгжүүлэх эхлэлийг тавьж байсан юм.

Тэгвэл өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Эстоничууд төрийн байгууллага руу ирж, буцах цаг хугацаа, дараалалд зогсох гээд төрийн үйлчилгээг уламжлалт аргаар авахад ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг ажээ. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр ердөө 30 минут л зарцуулдаг болсон аж. Мөн тус улс нь өнөөдрийг хүртэл 1 тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар 2 тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий.

Харин монголчууд төрийн үйлчилгээг уламжлал хэлбэрээр авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд “e-Mongolia” систем нэвтэрснээр өнөөдрийн байдлаар 2 сая иргэн давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд ойролцоогоор 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарчээ.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулсанаар 7 хоног бүр 24 цагийн ажиллагаатай, идэвхтэй, мэдрэмжтэй төр бий болох аж. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуй нэгж байгууллага цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа авахын зэрэгцээ, төр тухайн системээр дамжуулан иргэдтэйгээ харилцаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой юм. Мөн төр цахим системээр дамжуулан иргэний бичиг баримтын хугацаа дуусах дөхөж байгааг сануулах, сунгах эсэхийг мэдэгдэх, хэрвээ иргэн бичиг баримтаа сунгахыг зөвшөөрвөл бичиг баримт нь автоматаар сунгагдаж, иргэндээ эргэн мэдээллдэг байх ёстой ажээ.

Харин манай улсын хувьд цахим шилжилтийн багц хуулиуд ирэх 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр төр өөрт буй мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Мөн төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээллийг харахыг хүсвэл тухайн иргэнд “e-mongolia” системээр дамжуулан мэдэгдэл очих, иргэний баримт бичгийн хугацаа дуусах дөхөж байгаа эсэхийг мэдэгдэх хөгжүүлэлт хийгдэж байгаа ажээ.

Other news

“ЦАХИМ ОРЧИН-ХҮҮХДИЙН ЭРХ” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 128 багийн сурагчид цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг чадвар, үзэл бодол, өөрсдийн дуу хоолойгоо хүргэн, мэтгэлцэх ур чадвараа сорьж, шилдгийн шилдэг 4 баг хагас финалын шатанд шалгараад байна. Тун удахгүй Улсын аваргын эзэд тодорно.

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ

Сан Францискогийн “Otherlab” стартап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скутер бүтээжээ. Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батерейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна. Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нарны зайн хавтан нь скутер унаж буй хүний хөлөнд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юмэ 4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой. Эх сурвалж: Technology innovation

НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2022 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 4-т ордог сургууль юм. Суралцах чиглэл: Schools Disciplines   Research Fields         Astronautics       0811 Control Science and Engineering 1 Navigation, Guidance and Control 2 Control Theory and Control Engineering 3 Detection Technology and Automatic Equipment 4 Robots and Intelligent Systems 5 Systems Engineering and Simulation         0801 Mechanics 1 Fatigue and Fracture Mechanics 2 Structural Optimization Design 3 Micromechanics 4 Solid Dynamics 5 Thermo/Mechanical/ Electrical/Chemical Multi-field Coupling Mechanics 6 Material and Structural Mechanics in Extreme Environment 7 Advanced Composites and its Structural Lightweight Theory 8 Composite Materials and its Structural Mechanics 9 Reliability Analysis and Design of Composite Structures 10 Intelligent Materials and Structural Mechanics 11 Aerospace Structural Mechanics 12 Material/ Structure/ Function Integrated Design 13 Structural Dynamics and Vibration Control 14 Nonlinear Dynamics 15 Hydrodynamics 16 Dynamics Inverse Problem and Fault Diagnosis       0825 Aeronautical and Astronautical Science and Technology 1 Aircraft System Design 2 Flight Dynamics and Control 3 Aircraft Intelligent Autonomous Navigation, Guidance and Control 4 Deep Space Flight and Landing Return 5 Integrated Design and Simulation of Aircraft 6 Dynamics and Control of Complex Spacecraft 7 Space Environmental Effects of Spacecraft and its Countermeasures 8 Structure and Protection of Aerospace Vehicles       Mechatronics Engineering       0825 Aeronautical and Astronautical Science and Technology 1 Space Structure and Control 2 Aerospace High Precision Manufacturing Technology 3 Space Robot Technology 4 Space of Special Processing Technology 5 Aircraft Digital Manufacturing Technology 6 Aircraft Ground Simulation and Testing Technology       0802 Mechanical Engineering 1 Precision and Ultra-Precision Processing Technology 2 Micro-Nano Manufacturing Techniques 3 Special Processing and Special Material Processing Technology 4 Modern Design Theory and Method 5 Digital Design and Manufacturing Technology 6 Mechanical and Electrical System Control and Automation 7 Modern Sensor and Testing Technology 8 Fluid Flow Control and Automation 9 Robot Technology and System 10 Special Transmission Intelligent Design and Control 11 Tribology Basic Theory and Application Technology 12 Engineering Structure Design and Analysis 13 Vibration and Noise Control 14 Biomechanical Engineering 15 Production System Automation Technology 16 Manufacturing System Engineering Management 17 Vehicle Dynamics and Control 18 Vehicles Advanced Manufacturing Technology 19 Modern Design Theory and Method Of Vehicle 20 Vehicle Electronics and Control   Хугацаа:   Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. ) Scholarship type: B University code: 10213 Магистрын дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас доошгүй үгтэй зохиомж); Судалгааны ажлын төлөвлөгөөний загвар /татаж авах/ Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш) Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Цагдаагийн газрын тодорхойлолт Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/ http://homepage.hit.edu.cn/home-index хаягаар орж Харбины Технологийн Дээд Сургуулийн удирдагч багштайгаа холбогдон тодорхойлсон захиа авах; Захидлын маягт /татаж авах/ Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот Холбоо барих хаяг: Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/ Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ