Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2022.01.29

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув. Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Other news

Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна

ҮЙЛ ЯВДАЛ Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна 2022.04.06 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны 04 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан хэлэхдээ “Эстони улс нь цахим засаглалын хөгжлөөрөө тэргүүлэгч улс бөгөөд энэхүү сайн туршлагаа Монгол Улстай хуваалцаж байгаад талархаж байна. Эстони улсын сайн туршлагыг улс орондоо нэвтрүүлэх нь хөгжлийн чухал боломж гэдгийг Монгол Улсын өндөр, дээд шатны түвшинд ойлгосны үндсэн дээр Эстони улсын олон чухал ололтыг Монгол Улсад нэвтрүүлэх, та бүхний сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд бид төрийн мэдээлэл солилцооны системийг амжилттай хөгжүүлж чадсан. Энэ амжилт дээрээ тулгуурлан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “e-Mongolia” системийг хөгжүүлэн ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. “e-Mongolia” систем өнөөдрийн байдлаар төрийн захиргааны төв байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэгтгээд байна. 2022 онд орон нутгийн үйлчилгээг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа талаар онцлов. Одоогоор “e-Mongolia” системийн 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм. Миний бие “e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Б.Болор-Эрдэнэ даргын хамт тавьж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулсан. Харин Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад гурван жилийн өмнө ирж, “e-Mongolia” системийн суурийг тавихад гар бие оролцож байсан талаар дурдсан бөгөөд өнөөдөр “e-Mongolia” системээс төрийн үйлчилгээг 640 гаруй суурин компьютер болон гар утаснаас авах боломжтой болсонд баяртай байна. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Харин одоо цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Түүнчлэн тэрбээр “Эстони улс нь төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломжийг олгосон сайн туршлагатай. Гэхдээ Монгол Улс нь суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж байгаа”-г онцолсон юм. Миний бие “e-Mongolia” системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Б.Болор-Эрдэнэ даргын хамт тавьж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж, олон нийтэд анх удаа танилцуулсан. Түүнчлэн Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь айчлалынхаа хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган – 2022” -т оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт үзүүлж буй эерэг үр нөлөөний талаар төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй санал солилцох аж. Цаашид хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, ре-инженеринг хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна

ҮЙЛ ЯВДАЛ Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна 2022.09.10 “Тогтвортой хөгжлийн зорилго” Нээлттэй өдөрлөг – SDG Open Day-д E-Mongolia, Girls Code нэгдэж, төрийн нэгдсэн цахим үйлчилгээ, код бичих охидын хөтөлбөрийн бүтээлүүдээрээ оролцож байна. Амралтын өдөр зохион байгуулагдаж буй уг нээлттэй өдөрлөгт E-Mongolia, Girls Code хөтөлбөрийг амжилттай санаачлан хэрэгжүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ оролцож, нэрэмжит асраар зочлон, иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Та бүхэн талбайн зүүн, төв хэсэгт байрлаж буй E-Mongolia, Girls Code асарт хүрэлцэн ирснээр “E-Mongolia” төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Girls Code” хөтөлбөрийн талаар хүссэн мэдээллээ авч, хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, туршлага судлах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ byambasuren@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны дотор ирүүлнэ үү.Жич: Тус ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх инженер зэрэгтэй 1 судлаач болон гэрээт судлаач ажиллуулж болно.