Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021.02.22

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 19 нь аймгийн төвүүдэд, 33 нь сумдад, 4 нь бусад суурин газарт, шуудангийн 88 хайрцагтай болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 52 дугаар тогтоолоор “Шуудангаар явуулах зүйлийг журамтай болгох тухай” тогтоол гарсан нь шуудангийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар Замын- Үүд чиглэлийн төмөр замын дагуу орших Мааньт, Чойр, Сайншанд, Улаан- Уул, Замын- Үүд зэрэг газруудад холбооны салбарыг ээлж дараатайгаар 1955 оны 3 дугаар сарын 15- наас нээн ажиллуулжээ. БНМАУ-ын Тэргүүний холбоочдын анхдугаар зөвлөгөөнийг 1955 оны 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийж, ажил үйлсээрээ шалгарсан 57 холбоочин оролцсон байна. Тус зөвлөгөөнд “Харилцаа холбооны ашиглалтын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолын биелэлт, харилцаа холбооны одоогийн зорилтын тухай Холбооны сайд Л.Дамдинжав илтгэл тавьжээ. Илтгэлд 1954 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 1953 онтой харьцуулахад захидал бичиг 7%, сонин хэвлэл 25%, шуудангийн хүндийн жин 21% тус тус нэмэгдэж, солилцсон сонин хэвлэл, бичиг захидлын 74 % хөдөө орон нутгийг хамарч байна гэж дурьджээ. ЗХУ-ын Засгийн газраас радио нэвтрүүлгийн их хүчний төвийг Улаанбаатар хотод байгуулж туслахаар зөвшөөрснийг үндэслэн Сайд нарын Зөвлөлд радио нэвтрүүлэх төвийн зураг, төлөвлөгөөг гаргаж, судлан шинжлэх мэргэжилтнүүдийг 1956 онд багаан ирүүлэх, холбогдох бүхий л зураг, төсөв, төлөвлөгөөг ЗХУ-ын зураг төлөвлөгөөний газруудын тусламжтай хийж гүйцэтгэх, радио нэвтрүүлэх их хүчний төвийг 1958 оны эцэст ашиглалтад оруулахаар бодож, тоноглолын ажилд оруулах хүсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихыг даалгасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна. Мөн энэхүү ажилд зориулан боловсон хүчинд анхааран 1957 онд ЗХУ-д 17 хүнийг их хүчний радио станцад, 5 хүнийг радиожуулалтын ажилд, мөн 10 хүнийг дагалдан сургахаар явуулах, ажилчдын оройн сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, холбооны үйлчилгээний ажилчдыг орос, хятад, франц хэл бичигт сургах дугуйланг зарим газар хичээллүүлэх, радио сонирхогчдын лавлахыг монгол хэлэнд, Эх орон -52 хүлээн авагчийн зааврыг 3000 ширхэгийг тус тус хэвлүүлэн гаргах, холбооны үйлчилгээг сурталчлах, холбоочдын цалинг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг Холбооны яамнаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байжээ. Манай улсын харилцаа холбоо, радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 1957-1960 онд бариулсан Улсын радио нэвтрүүлэх төв, хүлээн авах станц, холбооны төв барилгын цогцолбор нь цар хүрээгээрээ томд тооцогддог билээ. 1957 онд Тээврийн болон Холбооны яамыг нэгтгэн зохион байгуулагдахад Тээврийн сайдаар томилогдон ажиллажээ. Л.Дамдинжав нь харилцаа холбооны салбарыг амжилттай удирдаж байснаас гадна автотээврийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан тул тэрээр “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цолыг хүртсэн нэгэн эрхэм байсан билээ. Эх сурвалж: Л.Дамдинжав “Итгэл хариуцлага” номноос, 2015 он Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номноос, 2011 он

Other news

Монгол Улсын дижитал шилжилтийн ололт, амжилтыг Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдөд танилцууллаа

Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 30-31-ний хооронд Япон улсын Токио хотноо боллоо.  Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцов.  ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, голлох амжилтууд болон Ази номхон далайн цахим холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегий зорилтуудыг хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог бусад улс орнуудын төлөөлөлд танилцуулсан юм. Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн цахилгаан холбооны байнууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тодруулбал, Ази номхон далайн орнуудад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г экспортлох, олон амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо Ази номхон далайн орнууды цахилгаан холбооны байгууллагын  сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Токиогийн мэдэгдэл”-ийг хэлэлцэн баталсан юм.. Тус тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлж өгчээ. Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд оролцогч бус  тодорхой асуудлуудаар санаачлагч, манлайлагч байхыг зорьж ажиллана.

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан

Д/д Албан тушаал Нэр Нийт үнэлгээ Гүйцэтгэлийн тайлан Төрийн захиргааны удирдлагын газар   1 Хүний нөөц, дотоод сургалт хариуцсан ахлах шинжээч Д.Ариунзул 91.1 Гүйцэтгэлийн тайлан 2 Салбарын шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг 77.2 Гүйцэтгэлийн тайлан 3 Яамны төлөвлөгөө тайлан, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхсарнай 96.5 Гүйцэтгэлийн тайлан 4 Тогтоол шийдвэрийн биелэлт, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа 85.9 Гүйцэтгэлийн тайлан 5 Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа 81 Гүйцэтгэлийн тайлан 6 Программ, техник хангамж, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг 88.3 Гүйцэтгэлийн тайлан 7 Архив-бичиг хэргийн мэргэжилтэн Ш.Золбаяр 93.9 Гүйцэтгэлийн тайлан Хуулийн хэлтэс   8 Хэлтсийн дарга Л.Нямдорж   Гүйцэтгэлийн тайлан 9 Захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээч Б.Солонго 93.7 Гүйцэтгэлийн тайлан 10 Салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг 89.3 Гүйцэтгэлийн тайлан  Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс   11 Хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч П.Дэлгэрмаа 89 Гүйцэтгэлийн тайлан 12 Салбарын нэгдсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан шинжээч Д.Мөнхсолонго 94.3 Гүйцэтгэлийн тайлан 13 Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч С.Лхам 94.6 Гүйцэтгэлийн тайлан 14 Засгийн газрын тусгай сан, төрийн сангийн төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнлхам 86.76 Гүйцэтгэлийн тайлан  Гадаад хамтын ажиллагааны хэлтэс   15 Хэлтсийн дарга Г.Энхтуяа 89   16 Гадаадын зээл тусламжаар хэрэгжих, төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээч П.Ариунтуул 94.2 Гүйцэтгэлийн тайлан 17 Олон улсын байгууллаггуудын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Цолмон 94.6 Гүйцэтгэлийн тайлан Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар   18 Харилцаа холбооны хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч Б.Эрдэнэ  97.8 Гүйцэтгэлийн тайлан 19 Цахим хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч М.Солонго 95.5 Гүйцэтгэлийн тайлан 20 Шуудан, цахим худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг 94.4 Гүйцэтгэлийн тайлан 21 Салбарын шинжлэх ухаан, технологи инновацын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн З.Сэргэлэн 95.1 Гүйцэтгэлийн тайлан 22 Тоон контент, өргөн нэвтрүүлгийн бодлого хариуцсан мэргэжилтэн Л.Нармандах 95.7 Гүйцэтгэлийн тайлан 23 Цахим ур чадвар, салбарын хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сэлэнгэ 98.6 Гүйцэтгэлийн тайлан 24 Кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэболд 94.8 Гүйцэтгэлийн тайлан Судалгаа, шинжилгээний хэлтэс   25 Салбарын статистик, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Урангоо 92.9 Гүйцэтгэлийн тайлан 26 Мэдээллийн технологийн судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лувсаншарав 92.75 Гүйцэтгэлийн тайлан Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар   27 Газрын дарга Б.Бат-Өлзий 89   28 Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Ч.Болор-Эрдэнэ 90 Гүйцэтгэлийн тайлан 29 Цахим засаглал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн 78 Гүйцэтгэлийн тайлан 30 Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах  мэргэжилтэн Э.Болормаа 96.15 Гүйцэтгэлийн тайлан  Цахим засаглалын хэлтэс   31 Хэлтсийн дарга Б.Золбоо 90 Гүйцэтгэлийн тайлан 32 Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Г.Энхтулга 94.23 Гүйцэтгэлийн тайлан 33 Нээлттэй мэдээлэл, өгөгдөл хариуцсан мэргэжилтэн М.Номин 92.5 Гүйцэтгэлийн тайлан 34 Цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Далайцэрэн 90.07 Гүйцэтгэлийн тайлан 35 Салбар дундын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Мөнгөнчимэг 86.77 Гүйцэтгэлийн тайлан Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтэс    36 Хэлтсийн дарга Д.Батбаяр 85 Гүйцэтгэлийн тайлан 37 Дэмжих систем хариуцсан шинжээч Б.Отгонбаяр 85.7 Гүйцэтгэлийн тайлан 38 Дэмжих систем хариуцсан мэргэжилтэн Л.Лхамдулам 89 Гүйцэтгэлийн тайлан Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар    39 Харилцаа холбооны сүлжээний ашиглалт, үйлчилгээ, технологийн шинэчлэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Нинж-Эрдэнэ 95 Гүйцэтгэлийн тайлан 40 Харилцаа холбоо, гамшгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Отгон 88.71 Гүйцэтгэлийн тайлан 41 Бүх нийтийн үүргийн сангийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Самданжамц 92.1  Гүйцэтгэлийн тайлан  Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтэс   42 Хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол 85   43 Өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээний хэрэгжилтийн асуудал хариуцсан шинжээч Э.Оюун-Эрдэнэ 89.9 Гүйцэтгэлийн тайлан 44 Телевизийн өргөн нэвтрүүлгийн контентын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бургилмаа 90.46 Гүйцэтгэлийн тайлан  Сансрын холбооны хэлтэс   45 Радио давтамжийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан  шинжээч С.Онончимэг 98.02 Гүйцэтгэлийн тайлан 46 Хиймэл дагуулын радио давтамжийн координаци хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Заяабаяр 93.6 Гүйцэтгэлийн тайлан 47 Сансарын технологи, үндэсний хиймэл дагуулын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа 92.8 Гүйцэтгэлийн тайлан Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар   48 Газрын дарга Э.Насанбат 84   49 Онц чухал мэдээллийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах шинжээч М.Оролзод 85.8 Гүйцэтгэлийн тайлан 50 Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу 91.4 Гүйцэтгэлийн тайлан 51 Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ундрал 89.2 Гүйцэтгэлийн тайлан 52 Хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнпүрэв 82.9 Гүйцэтгэлийн тайлан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар   53 Газрын дарга Ц.Борхүү 89.4 Гүйцэтгэлийн тайлан 54 Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч А.Түвшинзаяа 94.2 Гүйцэтгэлийн тайлан 55 Яамны үйл ажиллагаа, харьяа байгууллагын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуул 94.9 Гүйцэтгэлийн тайлан Салбарын хяналтын газар   56 Газрын дарга С.Цагаанхүү 85 Гүйцэтгэлийн тайлан 57 Мэдээлэл, харилцаа холбооны хяналт хариуцсан ахлах шинжээч Б.Бүрэнжаргал 96.37 Гүйцэтгэлийн тайлан 58 Зөрчлийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн С.Шинэбаяр 91.3 Гүйцэтгэлийн тайлан 59 Эрсдэлийн бүртэл хариуцсан ахлах мэргэжилтэн А.Бурмаа 91.3 Гүйцэтгэлийн тайлан 60 Харилцаа холбооны хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Гантулга 94.4 Гүйцэтгэлийн тайлан

ЦХИХХ-ны  салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.  Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын  ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, холбогдох алба хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын дарга нар болон ХХМТ-ын салбарын төлөөллүүд оролцлоо. 2026 оны улсын төсвийн хүрээнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь Монгол Улсын дижитал шилжилтийг гүнзгийрүүлж, харилцаа холбоо болон дата дэд бүтэц өргөтгөл , хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.  ЦХИХХ-ны яам төсвийн багцдаа дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусган оруулж байна. Үүнд: 1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтаж байна. 2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах төвлөрсөн онц чухал байгууллага юм.  Төрийн үйлчилгээ цахимжих тутамд дата дэд бүтцийн өргөтгөл даган нэмэгдэж байдаг.  Энэ нь цаашлаад өгөгдөлд суурьласан шийдвэр гаргалт чухал ач холбогдолтой билээ. GPU (Graphics Processing Unit) кластер гэдэг нь хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), гүнзгий сургалт (Deep Learning) зэрэг өндөр тооцоолол шаардсан процессыг нэгэн зэрэг олон GPU төхөөрөмжөөр гүйцэтгэх өндөр хүчин чадал бүхий тооцоолох төв юм. Энэ төсөвлөсөн GPU cluster төвийг нэвтрүүлснээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделиуд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Мөн Эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах шаардлагагүй болно. Гадаад улсын дата төвүүдэд хандахгүйгээр дотооддоо хөгжүүлэлт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Эдгээр чиглэл нь зөвхөн мэдээллийн технологийн салбарт хамаарах бус, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэн төвтэй бодлогын шинэ түвшинд хүрэх үндсэн нөхцөл болох юм. Цаашид ЦХИХХЯ  хариуцлагатай, нээлттэй, үр дүн чиглэсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтыг удирдаж, та бүхний дэмжлэгтэйгээр үр ашигтай хэрэгжүүлэхийг зорьж байна.