Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй.
Энэхүү хуулийн гол зорилго нь
-Хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний хөгжлийг дэмжих
-Өгөгдлийн аюулгүй байдал, хариуцлагыг хуульчлах
-Төр, хувийн хэвшлийн дунд өгөгдөл солилцоог нээж, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байгаа юм.
Өгөгдлийн экосистем бүрдсэнээр шинэ стартап бизнесүүд төрөх, өндөр цалинтай ажлын байр нэмэгдэх бодит үр өгөөжтэй. Монгол Улс Ази, Европыг холбосон дата төвийн стратегийн зангилаа болох бүрэн боломжтой бөгөөд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж, дижитал ирээдүйн суурийг хамтдаа тавих болно.
Манай улс “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих зорилт тавьсан бөгөөд өгөгдлийг улсын стратегийн баялаг гэж үзэж байна.
Монгол Улс газар зүйн байршил, сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгальд ээлтэй, өртөг багатай дата төвүүдийг байгуулж, бүс нутагтаа өрсөлдөх гол давуу тал юм. Үүний тулд хөрөнгө оруулагчдад дараах гурван баталгааг олгож байна.
Үүнд:
-Эрчим хүчний бие даасан байдал;
-Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал;
-Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож байгаа юм.













