Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2022.11.22

Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр /2022.11.22/ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг танилцууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 17 дүрэм, журам, аргачлал батлуулахаас өнөөдрийн байдлаар 13 баримт бичиг батлагдаж, 3 баримт бичиг боловсруулалтын шатанд, 1 журам судалгааны шатанд явж байна. Батлагдсан журмын дагуу дараах ажлууд хийгдэж байна. Үүнд 59 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг opendata.gov.mn-д байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 байгууллагын 455 нээлттэй өгөгдлийг байршуулаад байна.
Иргэний мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилгоор мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх нь зүйтэй гэж 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар зохицууллаа.
 
 
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журмын төсөл болон Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгааг боловсруулж, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллагаас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313,384 иргэнд, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас нийт 82,242 хуулийн этгээдэд, “Үндэсний дата төв” УТҮГ-аас 14,288 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.
Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Other news

Монгол Улсын бүх сум төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай болж байна

Төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, хялбар, шуурхай хүргэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн идэвх, оролцоотойгоор Монгол Улсын 330 суманд төрийн цахим үйлчилгээний киоск машиныг үе шаттайгаар байршуулах ажлыг эхлүүлээд байна.  Эхний ээлжид, доорх 11 аймгийн нийт сумдад киоск машиныг хүлээлгэн өгөөд байна № Аймаг  Сумын тоо  Одоо байгаа киоск машины тоо  Нэмэлтээр өгсөн киоск машины тоо  Нийт байршуулсан киоскны тоо 1 Баянхонгор  20 3 20 23 2 Баян-Өлгий 14 4 10 14 3 Булган  16 15 5 20 4 Говь-Алтай  18 5 18 23 5 Дорноговь 14 4 12 16 6 Завхан  24 7 19 26 7 Орхон  2 6 2 8 8 Сэлэнгэ 17 5 17 23 9 Төв  27 3 27 30 10 Хөвсгөл  23 3 22 25 11 Хэнтий  23 3 22 25 Эдгээр киоск машинаар дамжуулан иргэд дараах үйлчилгээг авах боломжтой: 

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамтай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, БНСУ-ын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн нар Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэв. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, 5G/6G сүлжээ, дижитал дэд бүтэц, болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр Монгол Улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хоёр улсын стратегийн түншлэлийн агуулга улам гүнзгийрч, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурь бэхжих юм.

Э.Батшугар: Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ийг тодорхойлох судалгааг хийлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, АНУ-ын элчин сайдын яам болон Мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв (MNCERT/CC)-ийн урилгаар ирсэн эксперт М.К. Малкольм Палморыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар 2025.09.22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Э.Батшугар сайд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ийг тодорхойлох судалгааг хийсэн талаар танилцууллаа. Ингэхдээ судалгаагаар манай улс бодлого, стратегийн чиглэлээр харьцангуй өндөр үнэлэгдсэн боловч стандарт, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн Монгол Улсын Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилт, сорилтууд болон хиймэл оюуны үндэсний стратегийн талаар санал солилцож, дэлхий дахинаа кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюуны хэрэглээтэй уялдсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь нийт улс орнуудын өмнө тулгамдаж буй сорилт болж байгааг илэрхийллээ. Түүнчлэн талууд үүлэн тооцооллын аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чадавхыг сайжруулах шаардлагын талаар санал нэгдэж, цаашид кибер аюулгүй байдлын чадавх болон хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо.