Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Other news

“Цахимд хэвшье” арга хэмжээ Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцүүлэн, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос нэгдсэн хурал, уулзалтыг зохион байгуулж, аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Сэлэнгэ аймаг 107 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Нийт 49 баг байдгаас 24 нь 4G сүлжээнд, 25 баг нь 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Хөдөө аж ахуй, Газар тариалан. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 73 үйлчилгээг холбосон. 2 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 5000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 27.354 иргэн буюу 37.1% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх системийг хөгжүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар бүтээх зорилгоор “Хакатон-2024” тэмцээнийг зохион байгуулсан.  Тус тэмцээнд шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамруулж, хөгжүүлэлт хийжээ. Тэргүүн байранд орсон “Rookie systems” компанийн залуус 1111 төвд ирж буй мэдээллийг судлан, хиймэл оюунд суурилсан “Дуудлагын төв” байгуулах шийдлийг гаргаж ирсэн байна. Тэдний судалгаанд хамрагдсан иргэдийн 20 гаруй хувь нь утсаа авдаггүй, холбогдож чаддагүй гэх гомдол илэрхийлжээ. Тиймээс операторын үйлчилгээг хиймэл оюунтай холбож, иргэдийн дуудлагад хариу өгөх системийг нэвтрүүлэхээр хөгжүүлж байна. Харин дэд байранд орсон “Data med”-ийн залуус эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чатбот хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Тодруулбал, сошиал орчинд эх сурвалж нь баталгаагүй мэдээлэл түгээмэл. Тиймээс үндэслэлтэй, эх сурвалж нь тодорхой эрүүл мэндийн зөвлөгөөг иргэдэд өгөх юм. Мөн өөрийнхөө зовиур, оношид тохирсон эмийн зөвлөгөө өгөх чатботыг хөгжүүлжээ. ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Технологийн үсрэнгүй өөрчлөлтийн эрин үед хиймэл оюун өгөгдөл дээр суурилж байна. Засгийн газраас цахим шилжилтэд онцгойлон анхаарч, багц хуулиудыг баталсан. Цаашид өгөгдлийн засаглалыг бий болгохоор зорьж байна. Ялангуяа нээлттэй өгөгдлийг бизнес, судалгаа шинжилгээнд хэрхэн ашиглахад суралцаж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий” гэж онцоллоо. Багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөн. Тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарч байсан юм. Жайка УОХАБ-ын Хувийн хэвшил хариуцсан ажилтан Накамура сан “Японд нээлттэй өгөгдөлд суурилсан бизнес загвар нэлээд хөгжсөн. Энэхүү технологийгнэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Мобиком корпорацтай хамтарч төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нээлттэй өгөгдлийг бизнест ашиглах давуу тал бий болох юм” хэмээн ярилаа. Дээрх хугацаанд багуудыг зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргахаар ажиллаж байна.

ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймгийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.