Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

"E-Mongolia"-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар Банкуудын төлөөлөлтэй уулзлаа

2022.08.16

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Монголын банкны холбоо, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, М банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм. 

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгосон баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтын нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод байгааг банкуудын төлөөлөл онцолсон юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ онцлов. 

Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд талууд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Other news

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч:Шинжлэх ухааны академи“Монголын сансрын технологийн холбоо” ТББМУИСШУТИС“Спэйс” академиIT park Ерөнхий ивээн тэтгэгч:“МонголСат Нэтворкс” ХХК Ивээн тэтгэгч:“ДДэш ТВ” ХХК“Инженер Геодези” ХХК 

Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд гарааны бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх”-ийг зорилгоо болгон ажиллаж буй. Энэ ч утгаараа Монголын мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, тэднийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад “CareAI” ХХК-ийн Care pay апп-ыг онцоллоо. Санхүүгийн дарамтад орохгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг технологийн тусламжтайгаар тэгш хүртээмжтэй авах боломжийг CAREPAY олгож байгаа юм. Тэд Монголын анхны Unicorn компани болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Астана HUB-д бүртгүүлж, 350 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Тус аппыг ашигласнаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөхөөс гадна эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг олон үйлчилгээнд хамрагдаж болно. Одоогоор CarePay нь шүд, нүд, мэс засал, мэдрэл, гоо сайхан, уламжлалт эмчилгээ, хүүхдийн эмнэлэг, үр шилжүүлэн суулгах төв болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагыг сүлжээндээ нэгтгээд байна.