
Өнөөдөр “Холбоочдын баяр”-ын өдөр тохиож байна
Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг үе, үеийн холбоочин, инженер, программист, үйлчилгээний ажилтан та бүхэнд дэвшүүлье.
EVENT
2022.12.05
Монголын банкны холбоо, Азийн сантай хамтран "Комплаенсын форум 2022” зохион байгуулж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал форумын үеэр хэлсэн үгэндээ, Технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах үндэс нь мэдээлэл солилцооны систем, танилт нэвтрэлтийн систем ба одоогоор “ХУР” системд төрийн 105 байгууллага, хувийн хэвшлийн 255 байгууллага холбогдож, 553 сервисээр дамжуулан нийт 1,156,908,549 удаа үйлчилгээ үзүүлээд байна. Мөн танилт нэвтрэлтийн “ДАН” системд төрийн 45 байгууллагын 89 систем, хувийн хэвшлийн 111 байгууллагын 125 систем холбогдож 1.6 сая иргэн бүртгэгдсэн.

Манай яамнаас судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд хэлэлцэгдэж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэх боломж илүү нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, эх баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна гэж үзэж байгаагаа онцоллоо.


Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ойн баярын мэндийг үе, үеийн холбоочин, инженер, программист, үйлчилгээний ажилтан та бүхэнд дэвшүүлье.

ҮЙЛ ЯВДАЛ Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо 2022.08.16 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцав. Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам SpaceX компанийн сэргээгдэх эрчим хүчний Solarcity төсөл болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх саналыг тавьсан юм. Мөн дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран нар Мэдээллийн технологийн нэгдсэн холбооны (МИТА) ТББ-ын “Ажлын хэсэг”-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар мэдээллийн технологийн салбарт үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бодлогын орчинд тулгамдаж буй сорилтууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын шинэчлэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ. МИТА ТББ-ын зүгээс мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бодит хүндрэл, зах зээлийн өрсөлдөөн, төрийн худалдан авалт, төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо хангалтгүй байгаа асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай саналуудыг танилцуулав. Яамны зүгээс уулзалтын үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын талаар мэдээлэл өгч, 2026–2030 оны хооронд төрийн үйлчилгээний 90 хувийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү зорилт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуй нэгжийн цаг хугацаа, зардлыг бууруулах, авлига, хүнд суртлыг багасгах, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд талууд цаашид мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр байнгын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хамтарсан дэд ажлын хэсгийн хүрээнд бодлогын санал, шийдлүүдийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Ministry of Digital Development, Innovation and Communications, Mongol Post Office, Sukhbaatar Square - 1, Peace Avenue, 1st District, Chingeltei District, Ulaanbaatar 15160-0012