Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Зүүн бүсийн логистикийн төв иргэдэд бараа бүтээгдэхүүнийг хямд, шуурхай хүргэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Хэнтий аймагт гуравдугаар сарын 29-ний өдөр “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг зохион байгууллаа. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын тамгийн газар Монгол Шуудан ХК-тай “Зүүн бүсийн логистикийн төв” байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт дурдсанаар, “Зүүн бүсийн логистикийн төв”-ийг байгуулах газар, дэд бүтцийн асуудлыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгөх бол Монгол шуудан ХК-ийн зүгээс уг төвийг бүтээн байгуулж, зүүн бүсийн иргэдийн тээвэр логистикийн хэрэгцээг хангах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бодит өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана

Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь

Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: Газарзүйн байрлалын хувьд Хэнтий аймаг нь Улаанбаатар хот болон бусад аймагтай холбогдох, ОХУ, БНХАУ, Эрээнцав, Бичигт боомтын зангилаа хэсэг гэж үзэж, “Зүүн бүсийн тээвэр, логистикийн төв” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол Шуудан ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Монгол Улс булангийн орнууд руу мах экспортлоход Хэнтий аймаг гол үүргийг гүйцэтгэсэн. Цаашид Монгол Шуудан компанитай хамтран экспортын түргэн шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэж байна

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Санамж бичгийн хүрээнд, зүүн бүсийн тээвэр, логистикийн төвөөр дамжуулан бүс нутгийн иргэдэд ачаа тээвэр түргэн шуурхай, хямд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ. Инфляцийн 23 хувь нь тээвэр логистик байдаг. Энэ утгаараа, тээвэр, логистикийг оновчтой, үр ашигтай зохион байгуулснаар иргэдэд Улаанбаатар хотын бараа, бүтээгдэхүүн түргэн шуурхай, хямд хүрэх, нөгөө талаараа зүүн бүсийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн бусад аймаг, Улаанбаатар хот болон дэлхийн шуудангийн сүлжээгээр дамжуулан олон улсад гарах бодит бололцоо бий болгох урт хугацааны ажил болно гэж харж байна. 

Дашрамд дурдахад, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт Зүүн бүсийг тээвэр логистикийн төв болгон хэмээн тусгасан. Энэ дагуу Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дээрх ажил туссан байсныг ийнхүү бодит ажил хэрэг болгож байна. 

Other news

БҮХ НИЙТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ЦХХХЯ-НЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ