Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, АНУ-ын технологийн Blaize Holdings компанийн захирал Динакар Мунагала нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хиймэл оюун, Ногоон дата төвийн бодлого, стратегийг боловсронгуй болгох, олон улсын зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн туршлага, технологийн шийдлийг нэвтрүүлэх, хүний нөөц болон технологийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн өгөгдөл, хиймэл оюуны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Blaize-ийн Graph Streaming Processor (GSP) технологи болон Blaize AI Studio платформыг Монгол Улсад ашиглах, турших боломжийг судална.
Ингэснээр олон улсын туршлага, дэвшилтэт технологид тулгуурлан Монгол Улсын хиймэл оюуны бодлого, стратеги, хүний нөөц, технологийн экосистемийг хөгжүүлэх хамтын ажиллагааны суурь бүрдэж байна.














