Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал

2022.10.10

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан дараах 3 журмын төслийг боловсруулах мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна: 1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журам; 2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага; 3. Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгаа

Ажлын даалгавар:

  1. Журмын төсөл тухай бүрд нөлөөллийн шинжилгээ хийх, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх;
  2. Монгол Улстай эдийн засаг, нийгмийн хөгжил болон газар зүйн байршлын хувьд ижил төстэй 3-аас доошгүй гадаад орны туршлагыг судлах (Захиалагчтай тохиролцож улсуудыг сонгох);
  3. Журмын төслүүдийг дагалдах баримт бичгийн хамт эцэслэн боловсруулах.

Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Other news

“e-Mongolia”| Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа 2022.04.04 “И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын  68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Дижитал аймаг” концепцийг өргөн хүрээнд харах шаардлагатай

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Зүүн бүсийн аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар гэрээнд тусгасан ажлуудаа дүгнэх, аймгийн Засаг дарга нарын ажил хэрэгч саналыг авах, ямар чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах тал дээр хэлэлцэв. Улсын төсөв батлагдаж, Орон нутгийн төсөв яригдаж байгаа энэ үед Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн “Цахим жишиг аймаг” төслөөс туршлага судалж, нэвтрүүлэх асуудлыг хөндлөө. Жишээлбэл, Дархан-Уул аймаг гэхэд биллингийн системийг нэвтрүүлж, ус, цахилгаан, байр, тог, СӨХ-ийн мөнгөө нэг аппликейшнээр төлдөг. Мөн усны ухаалаг тоолуур хэрэглэж, гар утаснаасаа мэдээллээ авч байна. Энэ мэт технологийн дэвшил ашигласан шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Орон нутгийн камержуулалт асуудалтай. Ялангуяа, камераа арчилдаггүй, хариуцах эзэнгүй байна. Тиймээс арчлалтын үйлчилгээг хариуцдаг эзэнтэй болох шаардлагатай. Энэ асуудлаар Засгийн газраас нэгдсэн стандарт боловсруулах үүрэг чиглэл өгсөн” хэмээн онцолж, тухайн асуудал дээр санал бодлыг нь сонслоо. Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн |ТЦҮХ| дарга Ц.Батжаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Хэнтий аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. 38 баг 3G, 21 баг 4G сүлжээнд холбогдож, 22,000 иргэн тоон гарын үсэг авсан. ХУРДАН-гийн 3 цэг аймагт байгаа бол 7 газар КИОСК байгуулж, shilen.gov.mn, huduu.mn, gov.mn мэдээллээ оруулах зэрэг ажлуудыг хийж байна” хэмээн танилцуулав. Харин Сүхбаатар аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Ц.Энхчимэг хэлэхдээ “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Сүхбаатар аймаг тавдугаарт эрэмбэлэгдсэн. Аймгийн 13 суманд ХУРДАН-г нэвтрүүлж, “Digital first” үйл ажиллагааг зохион байгуулж, өнгөрөгч 11-р сараас КИОСК байрлуулж, 192 иргэнд үйлчилгээ үзүүллээ” хэмээн ярилаа. Дорнод аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Г.Мягмаржаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Дорнод аймаг 14-т эрэмбэлэгдсэн. 13 сум шилэн кабельтай холбогдож, 55.300 иргэн тоон гарын үсэг авахаас 33,200 авлаа. ХУРДАН цэгийг 2023 оны 3-р сараас нэвтрүүлж, нийт 17 цэг байгуулсан. Цахим ур чадвар төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгаас 34.8 сая, НҮБ-аас 103.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Камержуулалтын хүрээнд 2024 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2025 онд 2 тэрбум төгрөгийг зарцуулна. Дорнод аймгийг “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэж онцлов.   Цаашид төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай үйл ажиллагаагаа уялдуулан, төлөвлөгөө гаргаж, шинэчлэх шаардлага бий. Дэлхий нийтээр хотжих явц эрчимжиж, хотын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа энэ үед “Цахим аймаг” хөтөлбөрийг томоор харж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох нь чухал. Энэ тал дээр яамны зүгээс бодлого боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн төрийн бүх байгууллагуудын вэб сайтуудыг он гаргаад хаах учраас мэдээллээ www.gov.mn рүү бүрэн оруулж дуусгах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан

№ Албан тушаал Нэр Нийт үнэлгээ Гүйцэтгэлийн тайлан   Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар 1 Газрын дарга Ш.Батзаяат 89 Гүйцэтгэлийн тайлан 2 Цахим хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч Ч.Болор-Эрдэнэ 95.7 Гүйцэтгэлийн тайлан 3 Харилцаа холбооны хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч Б.Эрдэнэ 95.4 Гүйцэтгэлийн тайлан 4 Шуудан, өргөн нэвтрүүлэг,  цахим худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг 93.4 Гүйцэтгэлийн тайлан    Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс 5 Хэлтсийн дарга Г.Энхтуяа 90 Гүйцэтгэлийн тайлан 6 Гадаад улс хоорондын хамтын ажиллагаа хариуцсан шинжээч П.Ариунтуул 90 Гүйцэтгэлийн тайлан 7 Гадаад харилцааны мэргэжилтэн Н.Лувсаншарав 86 Гүйцэтгэлийн тайлан   Салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн хэлтэс 8 Хэлтсийн дарга Л.Нямдорж 93 Гүйцэтгэлийн тайлан 9 Салбарын эрх зүйн асуудал хариуцсан шинжээч Б.Солонго 94.9 Гүйцэтгэлийн тайлан 10 Салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Мөнхзаяа 96 Гүйцэтгэлийн тайлан 11 Салбарын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг 88 Гүйцэтгэлийн тайлан   Салбарын хүний нөөц, судалгааны хэлтэс 12 Цахим ур чадвар, салбарын хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сэлэнгэ 98.3 Гүйцэтгэлийн тайлан   Төрийн  захиргааны удирдлагын газар 13 Газрын дарга Д.Батбилэг 92 Гүйцэтгэлийн тайлан 14 Хүний нөөцийн асуудал, дотоод сургалт хариуцсан ахлах шинжээч Э.Анхбаяр 85.2 Гүйцэтгэлийн тайлан 15 Яамны төлөвлөгөө тайлан, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхсарнай 93.2 Гүйцэтгэлийн тайлан 16 Хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг 90.2 Гүйцэтгэлийн тайлан 17 Шагнал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М.Мөнхзаяа 96.9 Гүйцэтгэлийн тайлан 18 Мэдээлэл, харилцаа холбооны гамшгийн бэлэн байдал, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Баярсайхан 90.5 Гүйцэтгэлийн тайлан   Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс 19 Хэлтсийн дарга П.Дэлгэрмаа 90.7 Гүйцэтгэлийн тайлан 20 Салбарын нэгдсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан шинжээч Д.Мөнхсолонго 92.85 Гүйцэтгэлийн тайлан 21 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан хариуцсан шинжээч бөгөөд ерөнхий нягтлан бодогч С.Лхам 93.2 Гүйцэтгэлийн тайлан 22 Худалдан авах ажиллагаа, төрийн сангийн тайлан баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Халиун       89.7 Гүйцэтгэлийн тайлан 23 Засгийн газрын тусгай сан, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Б.Отгонзул 90.7 Гүйцэтгэлийн тайлан   Инновацын бодлого зохицуулалтын газар 24  Газрын дарга П.Мөнхбат   87 Гүйцэтгэлийн тайлан 25 Мэдээллийн технологийн үйлдвэрлэл хариуцсан ахлах шинжээч М.Солонго 93.92 Гүйцэтгэлийн тайлан 26 Инновац, технологи дамжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн  Л.Нармандах 93.8 Гүйцэтгэлийн тайлан   Их өгөгдөл хиймэл оюун ухааны хэлтэс 27 Хэлтсийн дарга С.Эрдэнэболд 86 Гүйцэтгэлийн тайлан 28 Гүн болон машин сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг 91.7 Гүйцэтгэлийн тайлан   Гарааны бизнесийн экосистемийг дэмжих хэлтэс 29 Хэлтсийн дарга А.Ядамсүрэн 84 Гүйцэтгэлийн тайлан 30 Төр хувийн хэвшлийн түншлэл, гарааны бизнесийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа 85.67 Гүйцэтгэлийн тайлан   Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газар 31 Газрын дарга Б.Бат-Өлзий 88.1 Гүйцэтгэлийн тайлан 32 Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Т.Пүрэвсүрэн 85.4 Гүйцэтгэлийн тайлан 33 Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Г.Энхтулга 97.8 Гүйцэтгэлийн тайлан 34 Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Болормаа 96.8 Гүйцэтгэлийн тайлан 35 Цахим шилжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн 86 Гүйцэтгэлийн тайлан 36 Нээлттэй мэдээлэл, өгөгдөл хариуцсан мэргэжилтэн М.Номин 95.8 Гүйцэтгэлийн тайлан   Төрийн үйлчилгээний дахин загварчлалын хэлтэс 37 Хэлтсийн дарга Д.Батбаяр 92 Гүйцэтгэлийн тайлан 38 Үндсэн систем хариуцсан шинжээч Б.Отгонбаяр 85.4 Гүйцэтгэлийн тайлан 39 Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мөнгөнчимэг 87.4 Гүйцэтгэлийн тайлан 40 Дэмжих систем хариуцсан мэргэжилтэн Л.Лхамдулам 93 Гүйцэтгэлийн тайлан 41 Төрийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Далайцэрэн 89.5 Гүйцэтгэлийн тайлан   Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар 42 Газрын дарга Д.Баясгалан  88 Гүйцэтгэлийн тайлан 43 Харилцаа холбооны бодлогын зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Г.Болорчимэг 96.2 Гүйцэтгэлийн тайлан 44 Харилцаа холбооны сүлжээний технологийн шинэчлэлийн зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Нинж-Эрдэнэ 90.72 Гүйцэтгэлийн тайлан   Сүлжээний дэд бүтцийн хэлтэс 45 Хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол 93 Гүйцэтгэлийн тайлан 46 Өргөн нэвтрүүлгийн бодлогын зохицуулалт хариуцсан шинжээч Э.Оюун-Эрдэнэ 95.3 Гүйцэтгэлийн тайлан 47 Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, шуудангийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Самданжамц 95.5 Гүйцэтгэлийн тайлан   Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтэс 48 Радио давтамжийн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч С.Онончимэг 87.74 Гүйцэтгэлийн тайлан 49 Хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Заяабаяр 89.52 Гүйцэтгэлийн тайлан   Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газар 50 Газрын дарга Ц.Пүрэвням   91 Гүйцэтгэлийн тайлан 51 Кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах шинжээч М.Оролзод 95.2 Гүйцэтгэлийн тайлан 52 Мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ундрал 92.1 Гүйцэтгэлийн тайлан 53 Хүний хувийн мэдээлэл хамгаалах, дотоод аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуул 96.8 Гүйцэтгэлийн тайлан 54 Кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн С.Ган-Эрдэнэ 90.8 Гүйцэтгэлийн тайлан   Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар 55 Газрын дарга Ц.Борхүү 96 Гүйцэтгэлийн тайлан 56 Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч А.Түвшинзаяа 92.5 Гүйцэтгэлийн тайлан 57 Яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат 85.6 Гүйцэтгэлийн тайлан   Салбарын хяналтын газар 58 Газрын дарга С.Цагаанхүү 94.9 гүйцэтгэлийн тайлан 59 Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч Б.Бүрэнжаргал 91.12 гүйцэтгэлийн тайлан 60 Зөрчлийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн С.Шинэбаяр 89.9 гүйцэтгэлийн тайлан 61 Эрсдэлийн бүртэл хариуцсан ахлах мэргэжилтэн А.Бурмаа 93.3 гүйцэтгэлийн тайлан 62 Харилцаа холбооны хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Гантулга 96.18 гүйцэтгэлийн тайлан