Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал

2022.10.10

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан дараах 3 журмын төслийг боловсруулах мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна: 1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журам; 2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага; 3. Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгаа

Ажлын даалгавар:

  1. Журмын төсөл тухай бүрд нөлөөллийн шинжилгээ хийх, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх;
  2. Монгол Улстай эдийн засаг, нийгмийн хөгжил болон газар зүйн байршлын хувьд ижил төстэй 3-аас доошгүй гадаад орны туршлагыг судлах (Захиалагчтай тохиролцож улсуудыг сонгох);
  3. Журмын төслүүдийг дагалдах баримт бичгийн хамт эцэслэн боловсруулах.

Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Бусад мэдээ

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо. Тус цахим төвд: Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин, ХУР-ДАН систем, 4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын ажилтнуудад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт зохион байгуулагдаж ажилтан оролцов. Сургалтын үеэр оролцогчид хиймэл оюуны хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын шинэ эрсдэл, байгууллагын системийн уялдаа холбоо, халдлага, зөрчил илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэг, туршлагаа дээшлүүллээ. Оролцогчид сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо солилцон, мэдлэгээ бататгалаа.