Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт 1100 гаруй хүүхэд оролцлоо

-Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна-

Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, И-Монгол академи УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгуулсан. Мөн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэгт хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, нийт 1100 гаруй хүүхдийг хамрууллаа. Энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, хуулийн заалтуудын талаар танилцуулж, хүүхдүүдээс судалгаа, асуумж авсан юм.

Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэхэд тэдний санал бодол үнэ цэнтэй. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн.

Цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулах юм.

Other news

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2021.08.10 Нийтийн мэдээллийн тухай,

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ