Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Технологийн салбарын хөгжүүлэгчдийн “DevSummit 2026”-д оролцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Үндэсний дата төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар Монголын технологийн салбарын хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт “DevSummit 2026” уулзалтын “Үндэсний хиймэл оюуны стратеги” хуралд панелистаар оролцлоо.

Энэ үеэр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны салбарын бодлогын гол чиглэлүүд, төлөвлөж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт дараах тэргүүлэх үндсэн 5 чиглэлийг баримтлахаа танилцуулав. Үүнд,

-Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлнэ.

-Хиймэл оюун суурьтай инновацыг дэмжинэ.

-Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ.

-Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаална.

-Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлнэ.

ЦХИХХ-ны сайд Ч.Номин “Дэлхий дахинд хиймэл оюуны хөгжил, түүний хэрэглээ асар хурдацтай хөгжиж буй өнөө үед хиймэл оюуны тооцоолох чадамжтой дата төвүүдийг бий болгох зорилт, оролдлого, эрэлт нэмэгдэж буй. Гэсэн хэдий ч гол асуудал нь эрчим хүчний хангамж, газар зүйн тохиромжтой бүс, хууль, эрх зүйн таатай орчин болоод байна.

Манай улсын хувьд газар зүй, байгаль, цаг уур нь дата төвийн үйл ажиллагаа явуулахад нэн таатай орчинд тооцогдож байгаа хэдий ч хууль, эрх зүйн хувьд бэлэн биш байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр бүхий ногоон дата төвүүд байгуулахад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татахдаа:

-Эрчим хүчний бие даасан байдал – Power Sovereignty

-Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал – Network Sovereignty

-Хууль эрх зүйн хараат бус байдал – Legal Sovereignty бүхий орчныг бүрдүүлэхийг санал болгож байна. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар хууль эрх зүй, дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж ажиллах болно” хэмээн онцоллоо.

Other news

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ