Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

2021.08.09

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/s4J1HwXg5BMvdFqA8 Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 54 дүгээр захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна. Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу.

Other news

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын талаар хэлэлцэж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тохиролцов. Мөн хоёр улсын газарзүйн байршлын давуу талд суурилан олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох, харилцаа холбооны дэд бүтцээр холбогдох боломжит чиглэл, маршрутыг хамтран судлахаар болов. Энэ нь Монгол Улсыг Төв Ази болон цаашлаад Европын олон улсын сүлжээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм. Хуралдааны үр дүнд дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлүүдийг тодорхойллоо.

“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна. Тус системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах, системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах, үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах, хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах, төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм. Цаашид аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөх санал боловсруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулахын зэрэгцээ шаардлагатай мэдээ, мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулан хүргэхээр ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business”-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна.