Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Тус уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, “И-Монгол” УТҮГ-ын захирал Л.Энхбат болон тус яамны газрын дарга оролцов. Танилцуулгын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан цахим хөгжлийн багц таван хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгсөн юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) –ийн орон тоог төсөвт багтаан бий болгох. Уг албан тушаалтан ЦХХХЯ-тай хамтарч ажиллах ажээ. Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийхээр төлөвлөжээ.

Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн иргэд рүү чиглэсэн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажилагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

Э.Батшугар: Старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кибер аюулгүй байдал, ухаалаг хот, их өгөгдөл, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд байгальд ээлтэй, хиймэл оюунд суурилсан дата төв байгуулах боломжийн талаар ярилцав. Манай улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн системийг шинэчлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал Истанбулын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг Туркын парламентад өргөн мэдүүлж, батлуулсан тухай танилцуулж, гарааны компаниуд болон финтек салбарыг дэмжих бодлогын талаар танилцууллаа.

Э.БАТШУГАР: ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХУРДАСГАНА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр-тай уулзаж, 2026–2027 онд цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд Э.Батшугар мэдээлэл, технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9-р сарын 26-ны хуралдаанд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-ийг танилцуулсан бөгөөд уг стратегийг дөрвөн тулгуур чиглэлд суурилан хэрэгжүүлэхээр зорьж байна. Тэрээр Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буйг дурдав. Цаашид Монгол Улс Ази тивийн тэргүүлэх 10 улсын нэг болох зорилт тавьж байгааг онцлов. Өнөөдөр дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны стратегиа баталсан бөгөөд Монгол Улс эдгээр орнуудаас үндэсний онцлог, давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатайг сайд Э.Батшугар  онцлон  тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай болон байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх нь манай улсын ялгарах боломж болохыг тодотгов. Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зөвлөмж нь төрийн үйлчилгээний философийг бүхэлд нь өөрчлөх томоохон шинэчлэл гэдгийг сайд Э.Батшугар онцоллоо. Монгол Улсыг 2025–2030 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг цахимжуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн тоон мэдээллийг анх удаа гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 74 хувь нь цахимжжээ. Төрийн үйлчилгээг үе шаттай цахимжуулж байгаа ч иргэдийн цахим ур чадвар хангалтгүйгээс зарим үйлчилгээ цаасаар үргэлжилсээр байгаа тул бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх ажлыг “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд шат дараатай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ыг амжилттай зохион байгуулсан бол энэ жил “6-р аян”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллаж байгааг сайд Э.Батшугар мэдээллээ. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцлон, тус салбарын бодлогыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загварыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.