Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа

2022.01.06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төрийн захиргааны удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.

Бусад мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж, үндэсний хөдөлгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтыг амжилттай зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамрууллаа. Кибер аюулгүй байдал, цахим ур чадвар олгох энэхүү бүсчилсэн сургалтад дүүргийн иргэд, сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хугацаат цэргийн албан хаагчид өргөнөөр оролцов. Оролцогчдын тоон мэдээллийг бүсчлэн харуулбал: Мөн дүүргийн 43 хорооны 400 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан сургалтыг зохион байгуулсан. Энэ үеэр төрийн цахим үйлчилгээг бие даан авах, “E-Mongolia” болон бусад цахим платформыг ашиглах, цахим орчин дахь эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарч ажиллав. Сургалтын үеэр иргэдэд цахим орчныг зохистой ашиглах, цахим залилан, мэдээлэл алдагдах эрсдэл, фишинг (phishing) халдлага болон хиймэл оюунд суурилсан шинэ төрлийн кибер халдлагуудын талаар бодит мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, цахим орчинд хариуцлагатай, аюулгүй ашиглах зөвлөмжүүдийг өглөө. Сургалтын үеэр дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, илтгэл танилцуулсан юм. Үүнд: “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд цаашид иргэдийн цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг үе шаттай нэмэгдүүлэх энэхүү сургалт, нөлөөллийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Э.Батшугар: Хоёр орны хамтын ажиллагаа нь Монголын дижитал шилжилтийг түргэтгэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх суурь болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.  Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Оксфордын их сургуулийн Олон улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төвийн судлаачидтай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдалд үнэлгээ хийхэд өнгөрсөн хугацаанд Британи Улс дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, ирэх 10 дугаар сараас эхлэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд явуулахад дахин хамтран ажиллахыг хүслээ. Элчин сайд Фиона Блайт хүсэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай үзүүлэхээр ажиллаж буй нь сайшаалтайг дурдаад хөгжиж буй орнуудыг дэмжих Британийн “Дижитал хөгжлийн стратеги”-ийн хүрээнд 2030 он гэхэд дор хаяж 50 сая эмэгтэйчүүд, охидыг цахим ертөнцөд аюулгүй байх, зохистой ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгод Монгол Улсын охид, эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн талууд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамруулсан харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал шилжилтийг түргэтгэх, кибер аюулгүй байдлыг хангах, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чухал суурь болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Э.Батшугар: Кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, хиймэл оюун ухаан, иргэдийн цахим ур чадвар, кибер аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны явц, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. ЦХИХХЯ–ны  сайд Э.Батшугар: НҮБХХ-өөс Монгол Улсын цахим хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, тус салбарын томоохон түнш байгаад талархал илэрхийлж, дараах байр суурийг илэрхийллээ. Суурин төлөөлөгч Матилда Димовска:  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн “DEMOSC” төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар танилцуулж, энэ төслийн хүрээнд “И-Монгол” платформын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хөдөлгөөнт цэг байгуулах, цахим ур чадварын сургалтын танхимууд ажиллуулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээг хэрэгжүүлснийг онцлов. “Монгол Улс хиймэл оюуныг эдийн засгийн хөгжилдөө нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн цөөн орны нэг болох бүрэн боломжтой. НҮБХХ-ээс улс орнуудын хиймэл оюуны хөгжлийн зөрүүг бууруулах зорилгоор Сингапур дахь багтай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсыг хамруулах урьдчилсан яриа хэлэлцээ явагдаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам бол НҮБХХ-ийн стратегийн гол түнш байгууллага” хэмээн онцлон тэмдэглэв. ЦХИХХЯ–ны Сайд Э.Батшугар: Уулзалтын төгсгөлд “Digital First” буюу “Дижитал нэн тэргүүнд” зарчмыг шинэ Засгийн газар баримтлан ажиллаж буйг дурдаж, дижитал шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.