Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

ҮЙЛ ЯВДАЛ Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно 2022.12.26 Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,- Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,- Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна 2022.01.19 Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн “Дуун” холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөлөл болон тус холбоодын гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, өргөн нэвтрүүлгийн телевизийн чиг үүрэг, бизнес хууль эрх зүйн орчин, арилжааны телевизүүдэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр санал солилцож, үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. ЦХХХЯ-ны дэргэд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим эрүүл мэнд, Сумдын интернэтийн хурдыг сайжруулах чиглэлд ЮНИСЕФ-тэй хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөр /2023-2027/-ийн 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар гарын үсэг зурж баталгаажуулав. Энэ үеэр Ц.Баатархүү сайд Монгол хүүхдүүд, тэр дундаа орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хамтран ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн дадлыг технологийн шийдлээр суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов. НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилго тавиад буй. Энэ хүрээнд хүүхдүүдэд бага наснаас нь цахим ур чадвар олгох нь ирээдүйн дижитал иргэнийг бэлдэхэд чухал хувь нэмэртэй. Иймд бид энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.Түүнчлэн бид Олон улсын цахилгаан холбооны байгуулагатай хамтран “GiGa” санаачилгын хүрээнд ЕБС-ийн интернэт холболтыг хэмжих, нэгдсэн dashboard дээр харах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 58 сургуулийн интернэт холболтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдав. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл дээр хамтран ажиллаж, E-Mongolia системд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, нэгтгэсэн. Түүнчлэн Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн. Энэхүү судалгаа маань эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайн жишиг болгон харуулахыг бид зорьж байна” гэдгийг онцлов. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын эрүүл мэндийн цахимжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болон И-Монгол палтформд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой үйлчилгүүдийн талаар УИХ болон Засгийн газрын гишүүд танилцаж, сайшаасан. Цаашид “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, GiGa-тай хамтран Монгол орны сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.