Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

2022.11.25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа.

Бусад мэдээ

Бид Цахим Иргэд-We Think Digital төсөл хэрэгжүүлснээ дүгнэж, төлөвлөснөө танилцуулав

ҮЙЛ ЯВДАЛ Бид Цахим Иргэд-We Think Digital төсөл хэрэгжүүлснээ дүгнэж, төлөвлөснөө танилцуулав 2022.09.21 We Think Digital – Бид Цахим Иргэд төсөл нь 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвүүдийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэд, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн. ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн “БАЯРЫН ХУРАЛ” зохион байгуулагдлаа

Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон МУ-ын Гавьяат холбоочин, Хөдөлмөрийн баатар, Холбооны сайд асан Д.Готов, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар тэргүүтэй эрхмүүд оролцлоо. Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх гэвэл Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тулгын чулууг тавьжээ. Улмаар 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласнаар уг үйл ажиллагаагаар Азийн анхны 10 орны нэг болж байсныг ЦХХХ-ын сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр онцлон дурдлаа. Засгийн газар 1967 онд буюу өнөөдрөөс 56 жилийн өмнө Холбоочдын баярын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй. 56 жилийн туршид энэ өдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтнууд баярын өдрөө хуран цуглаж, амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо хэлэлцэж ирлээ. Баярын хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон гардууллаа. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн үед бүтээсэн бат бэх суурь дээр шинэ зууны их ололт амжилтын төлөөх зүг чигээ тодорхойллоо. Хөгжлийн түүч болсон салбарын хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай өнөөдөр (2024.07.19) уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.