Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна

2022.11.10

Өнөөдөр тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм.

Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо. Сайд Н.Учрал: Хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүнд төр болон хувийн хэвшлийн төвшинд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт олон төслүүд амжилттай хэрэгжсэнийг дурдаад талархал илэрхийлсэн бол БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо: Монгол улсад ЦХХХ-ны яам байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

“Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм.

Бусад мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд TikTok платформтой технологийн шийдлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ByteDance/TikTok компанийн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Жанар Салимгереевна Мугаловаг өнөөдөр /2026.08.21/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, түүний хэрэгжилтийг хангах технологийн шийдлийн талаар санал солилцов. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насны онцлогт нь тохирсон тусгай хамгаалалтын тохиргоотой нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан. Мөн платформ хөгжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын болон төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж буй. Уулзалтын үеэр TikTok платформын хүүхэд хамгаалал, насны баталгаажуулалт, нууцлал болон техникийн шийдлүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийг технологийн боломжтой хослуулах шаардлагыг онцоллоо. TikTok компанийн төлөөлөл хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсанаа илэрхийлж, платформын үндсэн бодлого нь тус зохицуулалтын зарчимтай нийцэж байгааг тэмдэглэв. Мөн хэрэглэгчийн насыг тодорхойлох болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах технологийн арга хэмжээг хуулийн зохицуулалттай уялдуулж, хуулийн төслийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг цахим орчинд хамгаалах эрх зүйн зохицуулалтыг технологийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм.

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын талаар хэлэлцэж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тохиролцов. Мөн хоёр улсын газарзүйн байршлын давуу талд суурилан олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох, харилцаа холбооны дэд бүтцээр холбогдох боломжит чиглэл, маршрутыг хамтран судлахаар болов. Энэ нь Монгол Улсыг Төв Ази болон цаашлаад Европын олон улсын сүлжээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм. Хуралдааны үр дүнд дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлүүдийг тодорхойллоо.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ 2022.12.15 Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм. Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ