Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

E-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266 мянга 451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Бусад мэдээ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сансрын тухай хууль, тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгаа” хийх “Зөвлөхийн баг”-ийг урьж байна. Тус судалгааг гүйцэтгэхээр сонирхож буй “Зөвлөхийн баг” нь https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1729589390044 цахим хаягаар холбогдох мэдээллийг авна уу.

Япон улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ЖАЙКА-тай хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад Сансрын технологийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэй магистр болон докторын түвшинд суралцах тэтгэлгийг зарлаж байна.  Тавигдах шаардлага:  Бүрдүүлэх материал Тэтгэлэгийн танилцуулгыг ЭНД дарж татаж авна уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг та bayasgalan@mddic.gov.mn  имэйл эсвэл 88885465 дугаарт холбогдож авна уу. 

Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2021.11.29 УИХ-ын Баасан гарагийн /2021.11.19/ чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж, гишүүдэд Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажилласныг онцлоод Ажлын хэсэг хуулийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын саналыг судлан үзэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэн агуулга, бүтэц, нэр томьёо, хэл найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй 38 санал, найруулгын шинжтэй 2 санал боловсруулсныг дурдав.  Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллахаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдав.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ