Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Бусад мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, О.Номинчимэг нар хамтран боловсруулсан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” 6 бүлэг, 20 зүйлтэй анхдагч бие даасан хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэхүү хуулиар, –13-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлаж, цахим орчны бодит эрсдэлээс хамгаална. – 13–16 насны хүүхдүүдийн насанд нь тохирсон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор зохистой хэрэглээг төлөвшүүлнэ. – Үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг хуульчилж, нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны операторуудын хүүхдийн аюулгүй байдлын өмнө хүлээх үүргийг тодорхой болгоно. -Хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж, төр, боловсролын байгууллага болон асран хамгаалагчид хүүхдээ хамгаалах хамтын оролцоо, хариуцлагыг бэхжүүлнэ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгаанд хүүхдүүд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон бусад салбарын төлөөллийг хамруулсан билээ. Cудалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь зөвхөн нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернэт ашиглаж, тэдний 30 орчим хувь нь өдөрт 4-өөс дээш цагийг цахим орчинд өнгөрүүлж байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс өдгөө нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүд С.Эрдэнэболд, Ж.Батжаргал, Д.Батбаяр нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллалаа.  Монгол Улсын их Хурлаас шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” болгон хөгжүүлэхээр төлөвлөж буй. Тус хотод хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх томоохон санаачилгын эхлэл болгож, ЦХИХХ-ны сайд  Ц.Баатархүү Төв аймгийн бүх суманд буюу 27 ширхэг төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өглөө. Өмнө нь аймгийн хэмжээнд ердөө хоёрхон ширхэг КИОСК машинтай байсан бол ийнхүү сум бүрд төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болж, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртууллаа.  Үүний зэрэгцээ, Боловсролын яамны судалгаанд үндэслэн, алслагдсан, интернэтийн хүртээмж муу 10 сургуульд Старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Ингэснээр орон нутгийн сурагчид дэлхийн боловсролыг сумаасаа авах боломжийг бүрдүүллээ.  Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол орны алслагдсан бүхий л суманд сүлжээ оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2025 онд 139 цэгт сүлжээ оруулахаас Төв аймгийн алслагдсан 11 цэгт 2025 онд сүлжээ оруулна.  № Аймаг  Сумын нэр  Сүлжээ оруулах цэг  1 Төв аймаг  Мөнгөнморьт 2-р баг Байдлаг баг 2 Төв аймаг Угтаалцайдам 1-р баг Талын уул 3 Төв аймаг Эрдэнэ 2-р баг, Чулуут 4 Төв аймаг Цээл 4-р баг, Сүүл буга 5 Төв аймаг Баян-Өнжүүл 1-р баг, Бараат 6 Төв аймаг Алтанбулаг 2-р баг, Аргал 7 Төв аймаг Баяндэлгэр 1-р баг, Байдлаг 8 Төв аймаг Баянцогт 1-р баг, Гуна 9 Төв аймаг Дэлгэрхаан 3-р баг, Давст багт 10 Төв аймаг Бүрэн 3-р баг, Монгол, Мэргэн толгой 11 Төв аймаг Бүрэн сум Бүрэн сум

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.