Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

2022.03.16

Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна. Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

Бусад мэдээ

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Цахим аймаг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын суурь болох төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ. Тус сургалтад ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний газрын дарга П.Батбаатар нар оролцож мэдээлэл өглөө. ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж буй сургалтад 250 гаруй төрийн албан хаагч оролцлоо.

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ 2022.12.15 Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм. Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ