“Цахим Дорноговь” арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим орчны мэдлэг, ур чадвар олгох сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Батдэлгэр орж амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын үеэр оролцогчид:
Төрийн үйлчилгээг цахимаар авах
Харилцаа холбоо тогтоох
Цаашлаад хөдөлмөр эрхлэх боломжуудын талаар мэдээлэл авч
Өдөр тутмын амьдралдаа ашиглах практик ур чадвар эзэмшлээ
Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгохоос гадна оролцогчдын харилцан ойлголцол, дэмжлэг, хамтын хөгжлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой болсон юм. Оролцогчдын идэвх, оролцоо нь уг санаачилгын амжилтыг тодорхойлох чухал хүчин зүйл болохыг зохион байгуулагчид онцоллоо.











