Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Мета” компаний Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Ченд “Найрамдлын одон” гардууллаа

2022.09.19

Facebook-ийн толгой компани “Мета” бүс нутгийн шинэ дата төвийг байгуулах байршлаа тодорхойлохоор ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2 дугаар сард МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мета” компанийн дата төвийг МУ-д байгуулах боломжтой тухай саналаа уламжилж байсан бол энэ удаад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен болон ЦХХХ-ны сайд Н.Учрал нар уулзаж энэ тухай санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Мета компанийн дата төвийг Буянт-Ухаа Инновацын төвд байгуулах боломжтойг дурдаад мөн дэлхийн 20 топ технологийн компаниудыг оффисоо нээхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

“Мета” компанийн төлөөлөгчид цахим хөгжлийг дэмжих хууль эрхзүйн орчин сайжирч, салбарын яам байгуулан цахим хөгжилд онцгой анхаарч байгаа МУ-ын засгийн газрын бодлогыг сайшааж, цахим шилжилтэд шаардлагатай бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг дурдаад хамтын ажиллагааны цар хүрээг бодитоор өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Facebook хэрэглэгч Монгол иргэдийн эрх ашиг, цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд 2019 оноос идэвхтэй хамтран ажилласан мөн “Тоон бичиг үсэг” номын санг 2020 онд МУ-д нээсэн, “Бид цахим иргэд” ОУ-ын төслийг МУ-д хэрэгжүүлж 1.000 орчим багш, 10.000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулсан, худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор Монголын Баримт Шалгах Төвийг “Мета” компанийн гуравдагч бие даасан баримт шалгах төв болгосон гэх мэт амжилт ололтыг нь үнэлэн “Мета” компанийн бүс нутгийн захирал Ноён Жорж Ченд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал одон” олгосныг гардуулав.

Бусад мэдээ

Архангай аймгийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын 30 гаруй төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг танилцуулж, тэдэнтэй санал солилцлоо.

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа. Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа. Эстони Улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало манай улсын цахим шилжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийллээ.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЦХИХХ-ны Сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, Дэлхийн банкны Төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуи болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Ухаалаг засаг-II” төслийн хэрэгжилт, дэд төслүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, зээлийн чанар, ашиглалт, зарцуулалт болон үр дүнгийн талаар ярилцав. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг-II” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дунд хугацааны үнэлгээний хүрээнд төслийн бүтцийг шинэчлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны багтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Төслийн Удирдах хорооны хурлыг 2026 оны 01 дүгээр сард зохион байгуулж, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Үүний дагуу Дэлхийн банк, ЦХИХХЯ болон Сангийн яам хамтран төслийн бүтцийг шинэчлэх санал боловсруулж, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор хүргүүлээд байна. Мөн Дэлхийн банкны багтай хамтран Нэгдсэн мастер төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад хяналт тавин ажиллаж байна. Төслийн хэрэгжилт энэ оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 73.4 хувьтай байна.