Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН E-BUSINESS ПЛАТФОРМ МОБАЙЛ АППЛИКЕЙШНТЭЙ  БОЛЛОО

Монгол Улсын засгийн газраас баталсан  “Цахимаар нэн тэргүүнд”  бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.

Өнөөдрөөс “Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшнтэй  боллоо.

Та  “E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утасаараа авна

Жишээлбэл:

  • Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах боломжтой болж байна
  • 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авхаас гадна
  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, шуурхай авч 

ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАХ , УДИРДАХ боломжтой боллоо.

Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсоноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар ж, бизнесийн үйл ажиллагаагаа нээж, хянах  боллоо.

Өнгөрсөн хугацаанд E-Business платформ нь 186,969 хэрэглэгчтэй, нийт 953 төрлийн үйлчилгээг 437,274 удаа амжилттай үзүүлсэн байна. Үүнээс хамгийн их хандалт авсан үйлчилгээ нь:

  1. A. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах      168,075
  2. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (ААНБ)   38,902
  3. Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах    33,590
  4. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа        27,522
  5. Импортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа        25,162
  6. Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа 16,177
  7. Зээлийн мэдээллийн лавлагаа 10,357
  8. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН одоо эзэмшиж байгаа)9,941
  9. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт        5,035
  10. Б. Шинээр үүсгэн байгуулагдсан ‘Хязгаарлагдмал хариуцлагатай компани’-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх     4,305

Түүнчлэн E-Business платформ мобайл аппликейшнаар бизнес эрхлэгчдэд зориулсан нийгэм, эдийн засгийн албан ёсны шинэ мэдээ, мэдээллийг цаг үетэй нь нийцүүлэн, шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нь аппликейшний бас нэгэн онцлог юм.

E-Business нь Монгол Улсад бизнесийн орчныг илүү ил тод, хүртээмжтэй, авлигагүй, хүний оролцоог багасгасан хэлбэрээр зохион байгуулахад чиглэсэн үндэсний хэмжээний шийдэл болж байна. Ялангуяа орон нутгаас бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

E-Business мобайл аппликейшн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдал багасаж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ