Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1,339,005 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан автомашинаа нэр дээрээ бүртгүүлээгүйгээс үүдэн торгууль, татварын өр, зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой тодруулга өгөх зэрэг хүндрэл гарах нь түгээмэл. Энэ нь хууль хяналтын байгууллагын ажиллагааг удаашруулж, иргэдэд цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл дагуулдаг.

Иргэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахдаа заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмнөх эзэмшигч нь бүртгэлээс хасуулж, шинэ эзэмшигч талд шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүллээ.

Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1,770 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв.

Харин уг үйлчилгээг цахимжуулснаар иргэд ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр үйлчилгээг авах шат дамжлага багасч, хүндрэл бэрхшээл эрс буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болсон юм.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:

  1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
  2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
  3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
  4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
  5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг нямбай уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.

Улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргаан, эрсдэлийг бууруулах чухал алхам юм.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn

Бусад мэдээ

Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна

ҮЙЛ ЯВДАЛ Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна 2022.11.17 Монгол

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ