Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим дээрэлхэлтээс сэтгийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд гаргасан судалгаагаар манай улсын 9-12 насны хүүхдийн гуравны нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн бол 13-17 насны өсвөр үеийнхний хувьд энэ үзүүлэлт маш өндөр буюу 51.3 хувьд хүрсэн байна. Мөн улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 1135, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсны дотор үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл ирснээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна.

Судалгааны үр дүн болон хүүхдийн дунд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэгнээ цахимаар дээрэлхэх байдал өсөх эрсдэлтэй байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан хүүхэд, өсвөр үеийнхэнд аюулгүй, эерэг цахим орчныг бүрдүүлэх, тэднийг цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлагаар хангах зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяныг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний хооронд зохион байгуулахаар эхлүүлж байна.

Энэхүү аян нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө – За бол, Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, чиглэлээр авч буй арга хэмжээ бөгөөд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ.

Аяны хүрээнд 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 210 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар нь өөрсдийн ажиллаж, амьдарч буй аймаг, сум, дүүрэг, орон нутагтаа сургалтын агуулгыг цааш түгээн дэлгэрүүлж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтнуудад заах юм. Ингэснээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг орон даяар, өргөн хүрээнд түгээх ач холбогдолтой.

Хүүхэд бол манай улсын ирээдүй, үндэсний баялаг мөн. Тэднийг цахим орчны эрсдэлээс хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын олон нийтийн хамтын үүрэг, хариуцлага юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ