Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг.  Ингэхдээ  цаасан и-баримт  бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг.  Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж  байна. Ингэснээр цаасан  и-баримтыг халж  автоматаар бүртгэгдэн  иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна.

Цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцлон дараах байр суурийг илэрхийлээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно.

Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и- баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна.

Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд: И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, и-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжисанаар дээрх иргэдийн ч и- баримт гээгдэхгүй болох давуу талтай болно.

Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай өнөөдөр (2024.07.19) уулзаж, хийж хэрэгжүүлж

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ