
“Цахимд хэвшье” арга хэмжээ “Хангайн бүс”-д үргэлжилнэ
2024.03.25 Баянхонгор аймагт 2024.03.27 Өвөрхангай аймагт 2024.03.29 Архангай аймагт
ҮЙЛ ЯВДАЛ
2022.11.23
Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Шуудангийн салбарын зохицуулалт 2022" зөвлөгөөнийг өнөөдөр /2022.11.23/ зохион байгуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус зөвлөгөөний гол зорилго нь шуудангийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шуудангийн шинэ төрлийн үйлчилгээ хэрэглээг нэмэгдүүлэх, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах явдал юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, тээвэр зууч логистик, улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, цахим худалдааны өнөөгийн байдал, шуудангийн болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбоо зэрэг сэдвүүдээр холбогдох албаныхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай энэхүү зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн цар цар тахлаас улбаалан улс орнууд хилээ хааж, шуудангийн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн хэдий ч бид үүнийг амжилттай даван туулсан. Нөгөө талаар цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, иргэдийн зүгээс энэ салбарыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг гэдэгт итгэлтэй болж, шуудангийн салбарт ахиц авчирсан ч эрэлтийг хангах стратеги нь дэлхий даяар тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар цахим шилжилт, last-mile delivery болон Еcommerce гэсэн сэдвүүд нь дэлхий дахины голлох сэдвүүд болоод байна. Манай оронд ч энэхүү асуудлуудыг төр засгийн зүгээс онцгойлон анхаарч байна. Засгийн газраас салбар бүрт цахим шилжилтийг хурдасгахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 174 хуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцоллоо.

2020-2022 онд тээврийн салбарын үйл ажиллагаа нь дэлхийн худалдааны хамгийн чухал цусны эргэлт гэдгийг харуулсан. 2023 онд дэлхийн тээврийн салбар эрэлт буурсны үр дүнд өмнөх хоёр жилд үүссэн хэт их эрэлт, түгжрэл хэвийн байдалд орох төлөвтэй байна. Монгол улс худалдааны салбар тэр дундаа импортоос маш өндөр хамааралтай боловч тээврийн дэд бүтцийн хөгжил сул байснаараа улсаараа хохирсон. Цаашид тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах, гадаад худалдааны хамаарлаа бууруулах шаардлагатай. Гаднаас ирүүлж буй шуудан илгээмжийн тоо 2020 онтой харьцуулахад 2021 онд 53% өссөн талаар зөвлөгөөний үеэр хэлэлцлээ.

Энэхүү зөвлөгөөнд шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид, төр, хувийн хэвшлийн 120 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал, бодлоо солилцож байна.

2024.03.25 Баянхонгор аймагт 2024.03.27 Өвөрхангай аймагт 2024.03.29 Архангай аймагт
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах болзол, шаардлага: Бүрдүүлэх материал: Материал хүлээн авах:

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012