Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад эхэллээ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад өнөөдөр эхэллээ. Тус олимпиадын гурван ангилалд нийслэл, аймаг, бүсийн болон үндэсний онлайн олимпиадаас шалгарсан 136 сурагч оролцож байна. Үүнд: 

  • 9-10-р ангийн сурагчдын ДУНД ангилалд 47;
  • 11-12-р ангийн сурагчдын АХЛАХ ангилалд 45;
  • БАГШ ангилалд 44 оролцогч шалгаран ур чадвар, эрдэм оюунаа уралдуулан өрсөлдөж байна. 

Олимпиадын бодлогын оноог тооцоолох, үнэлгээнд олон улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна. 

Түүнчлэн сурагчдын программчлал, мэдээллийн технологийн бүтээлийн уралдаанд 66 сурагч 30 бүтээлээрээ оролцож байна. 

Бүтээлийн уралдаан нь суралцагчийн шинэ санаа, инновацын сэтгэлгээний хөгжлийг дэмжих, бүтээлээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд сурталчлах, суралцагч өөрийн шинэ санаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрт нээх боломжийг олгох зорилготой юм.  

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиадыг энэ жил Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг, “Динза, Цондоолойгийн анд найзууд” болон Монголын мэдээлэл зүйн олимпиадын холбооны  40 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг зохион байгуулж байна. 

Үйл ажиллагааны болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг informatics.edu.mn сайтаас авна уу.

Бусад мэдээ

Мэдэгдэл

ҮЙЛ ЯВДАЛ Мэдэгдэл 2022.05.30 Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл

Э.Батшугар: Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ