Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдэгдэл

2022.05.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан. Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Түүнчлэн Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Цахим хөгжил харилцаа, холбооны яам хариуцдаггүй бөгөөд уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Бусад мэдээ

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5ш ажиллагаа”

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам уриалж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа #Нэгдье. АТГ-Олон нийтийн төв: https://www.facebook.com/iaacmn/

Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна.   Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.  Тодруулбал, Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй байдалтай байна.  Иймд 2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна.   Үүний зэрэгцээ, 5G технологийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ.  5G технологийг нь нэвтрүүлснээр сумдын интернэтийг хурдыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.  Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 0.5 хувь нь буюу 230 орчим мянган иргэн амьдарч байна. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар “e-mongolia” системээс авч байна.  Үүний зэрэгцээ, Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх 32 ХУРДАН цэг ажиллаж байгаа бол 10 ширхэг киоск машин зүүн бүсэд байна.   Тус бүс нутагт 2-3 орон нутгийн гарааны бизнес ажиллаж байна.  Энэ мэтчилэн орон нутагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид “Дижитал аймаг, Дижитал хот” концепцийг улсын орны хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг энэ сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр орон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид болон иргэдэд цахим ур чадвар болон цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орно.