Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол Улсын хэмжээнд бүх салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын цахимжилтад үнэлгээ хийж иргэдэд нээлттэй, ил тод, хялбар иргэдийн хяналттай болгох зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийн чиг үүрэг:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И Монгол академи, Үндэсний дата төв, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв: Салбарын хэмжээнд ашиглагдаж буй системийн үйл ажиллагаа болон аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийг үнэлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, ажлын уялдаа холбоог хангахад зөвлөн туслах.
Хууль зүй, дотоод хэргийн яам: Холбогдох хууль тогтоомжид дагалдах өөрчлөлтүүдийг хийх. Талууд ийнхүү чиг үүргээ харилцан тохиролцож, салбарын цахимжилтыг шинэ шатанд гаргахаар хэлэлцлээ.













