Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

2022.02.21

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа.

Бусад мэдээ

ЦХХХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ДЕЛЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан ажиллаж буй талаар онцоллоо. Делл компанийн зүгээс мэдээлэл технологийн инженерүүд байнга сурч, хөгжиж байх шаардлагатай. Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компанийн хувьд бусад үйлдвэрлэгч компаниудтай нээлттэй хамтран ажилладаг. Сайн туршлагаа хуваалцан, тоон бичиг үсгийн чадвар, үүлэн технологийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Делл технологийн компани нь дэд бүтцийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд компьютер, тоног төхөөрөмж, data, cloud, end-to-end шийдлийг санал болгож дэлхийн 182 оронд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.

Орон даяар радио, телевизийн үйлчилгээг хүргэж буй алба хаагчид ХАБЭА сургалтад хамрагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол орон даяар радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй ард иргэдэд хүргэх үйлчилгээг хариуцдаг билээ. Тус байгууллага нь аравдугаар сарын 21-ний өдөр “Амжилт гарц” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн |ХАБЭА| сургалтыг нийт ажилчдынхаа дунд зохион байгуулав. Сургалтад “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захиргаа, Телевизийн төв станц, Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн албаны албан хаагчид болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын нийт 100 гаруй ажилтан, алба хаагчид идэвхтэй оролцлоо. Энэхүү сургалт нь ажилтан, алба хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлэх, ХАБЭА -н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт болов. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн мэдлэг олголоо. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь Монгол орон даяар 360 тоон телевизийн станц, гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлэг дамжуулах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, Их чадлын 10 станц, 42 FM, шугамын радио, интернэт радио, телевизийн төв цамхаг, орон нутгийн 41 цамхаг, техникийн 27 цамхгийг хариуцаж ажилладаг билээ.

Э.Батшугар: Олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.