Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлын үеэр Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “APPU Vision 2030” буюу 2030 он хүртэлх шинэ стратегийг боловсруулах ажлын хэсгийг даргалахаар албан ёсоор томилогдлоо.

Энэхүү стратеги нь Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) дараагийн 4 жилийн хөгжлийн чигийг тодорхойлох, бүс нутгийн шуудан-логистик, дижитал шилжилт, хамтын ажиллагааны бодлогын суурь баримт бичиг байх юм.

Дэлхийн Шуудан Холбооны дээд байгууллага болох ДШХ-ны Конгресс нь 4 жил тутамд зохион байгуулагдаж дараагийн 4 жилд мөрдөх дүрэм журам, шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой. Дараагийн конгресс энэ оны 09 дүгээр сард Дубай хотод зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд Удирдах Зөвлөлийн хурлаар ДШХ-ны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган конгресст хүргэх зорилготой юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ