Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн менежментийн мэргэжилтэн, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна.
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.
Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1OWeGOmsyH-tVHgXjdcMoupvH8u6Ocbh2/view?usp=sharing
Мэдээлэл харилцааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1mH6aZEdJFseIllewCzil5ktqsg75IOMV/view?usp=sharing
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- НДШ-ийн лавлагаа /2022-2024/
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
- Ажил горилох тухай захидал
- Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-mongolia аппликейшнээр цахимаар гарган ирүүлж болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг /266114/ утсаар лавлана уу.